Хүлээн зөвшөөрөгдсөн нь хэн бэ?

7 цаг 3 минутын өмнө
-Ардчилсан намаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын хэн нь хэн бэ гэдгийг цувралаар танилцуулж байна-

Лувсанвандангийн Болд
 
Ардчилсан намаас Х.Баттулга, Г.Батхүү, Р.Амаржаргал, Л.Болд, Б.Жаргалсайхан, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл тэргүүтэй улстөрчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ урьдчилсан байдлаар мэдэгдээд байна.

Х.Баттулга, Г.Батхүү, Р.Амаржаргал, Л.Болд, Н.Алтанхуяг нарын тухайд өмнөх парламентэд гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Гэсэн хэдий ч 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Л.Болдоос бусад нь нэр дэвшсэн тойрогтоо ялагдал хүлээсэн байдаг.

Товчхондоо, иргэд сонгогчид Л.Болдоос бусдад нь итгэл үзүүлсэнгүй. Батлан хамгаалах, Гадаад харилцааны салбарыг тус тус тэргүүлж байсан Л.Болд ард түмнийхээ итгэлийг ийнхүү дахин хүлээснээр хууль тогтоох байгууллагад дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа нь энэ юм.

Энэ утгаараа Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас УИХ-ын гишүүн Л.Болд нэр дэвших аваас түүнд Монголчууд итгэл хүлээлгэх магадлал өндөр гэдгийг улстөр судлаачид онцолж байгаа нь үнэн. Үүний бэлээхэн нотолгоо бол дээр өгүүлсэн УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүн юм.

Тэр бусад кандитатуудаасаа ялгарах онцлогтой нэгэн. Энэ бол НЭР ЦЭВЭР байдал юм.  Өнгөрсөн хугацаанд Л.Болдыг нэг бус хэрэгт буруутгах оролдлого гарч байсан. Гэвч эцэстээ хуулийн байгууллага яаж ч шалгаад түүнээс хумсын төдий ч "но" олж чадаагүй нь үгүйсгэх аргагүй нотолгоо мөн.

1990 оноос эхлэн бизнесийн салбарт амжилттай ажиллаж, хувийн хэвшлийн салбарт жин дарахуйц “Бодь”-ийн гэх тодотголтой олон арван компаниудыг үүсгэн байгуулж чадсан түүнд бусад улстөрчид шиг төрийн мөнгөнөөс хумслах шаардлага байхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Энэ нь бас л түүний улстөрд өнөөг хүртэл нэр цэвэр явж ирсний томоохон нууцуудын нэг. 

Харин Ерөнхийлөгчид горилж буй Н.Алтанхуяг, Х.Баттулга, Э.Бат-Үүл нарын тухайд хууль шүүхийн байгууллагад шалгагдан үйлээ үзэж яваа хүмүүс. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн сонгууль бол эдгээр хүмүүсийн шоронгоос зугтаах нэг төрлийн халхавч гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Тэгвэл эрхэм гишүүн Л.Болдод тийм шалтгаан өчүүхэн ч үгүй бөгөөд түүнд төр, түмнийхээ төлөө зүтгэх хоёргүй сэтгэлээс өөр юу ч байхгүй болох нь үг, үйлдлээс нь тод томруунаар харагддаг юм. 

УИХ-ын гишүүн Л.Болдын төр, хувийн хэвшлийн салбарт ажилласан намтар

1989-1990 он: Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцав.

1993 он: “Бодь интернэшнл” группийг үүсгэн байгуулав, Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүнээр сонгодов.

1996 он: Монгол улсын их хурлын гишүүнээр сонгогдов.

2000 он: Голомт банкны ТУЗ-ийн даргаар 4 жил ажиллав, Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр 5 жил ажиллав.

2004 он: Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар 4 жил ажиллав.

2008 он:  Монгол улсын их хурлын гишүүнээр Хан-Уул дүүргээс 2 дахь удаагаа сонгогдов, Батлан хамгаалахын сайдаар 3 жил ажиллав.

2012 он: Монгол улсын их хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдов, Гадаад харилцааны сайдаар 2 жил ажиллав.

2016 он: Монгол улсын их хурлын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдов.

С.Начин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна