Солонгост амьдардаг монголчууд чууллаа

2017/05/15
БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан "Монгол орны хөгжилд" 13 дахь чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө. Чуулганд БНСУ-д сурч, ажиллаж амьдардаг иргэдээс гадна Монгол, Хятад, Орос, Ирланд, Белги, Тайланд гэх мэтчилэн олон орноос ирсэн монгол ТББ-ууд болон иргэдийн төлөөлөл  200 гаруй хүн оролцжээ.

Чуулга уулзалтын хүндэт зочноор БНСУ-т суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б. Ганболд, УИХ гишүүн Д. Гантулга, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн Б. Энхбилэг, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П. Анхжаргал болон гадны орны төлөөлөгч нар  оролцсон байна.

"Монгол орны хөгжилд" 13 дахь чуулга уулзалтыг Монгол Солонгос хоёр хэлээр хөтлөн явуулсан нь үр дүнтэй болсон гэж оролцогчид үнэлсэн байна. Солонгос улсын их дээд сургууль төгсч, мэргэжлээрээ томоохон компаниудад ажиллаж буй залуучууд "Монгол хүн ба Монголын ирээдүй" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.





Мөн Солонгосын цагаачлалын алба, БНСУ-н элчин сайдны яамнаас тавьсан илтгэлүүд иргэдийн сонирхлыг татсан байна. Гадаад улсад сурч, ажилллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд эх орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар  нэг дор цуглан ярилцсан нь олон нийтийн анхаарлыг татсан үйл явдал болсон юм.

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна