Завханд хүн тээвэрлэж явсан автобус шатжээ

2017/05/17
Увс аймгийн Улаангом хотоос Улаанбаатар хотыг зорьж явсан том оврын суудлын автобус шатсан ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал өчигдөр буюу энэ сарын 16-ны өдрийн 15.00 цагийн орчимд Завхан аймгийн Сонгино сумын орчимд тус автобусд гал гарсан аж.

Ослын газар байсан хүмүүсийн мэдээлж байгаачлан автобус араасаа эхэлж шатсан бөгөөд азаар эрдэнэт хүний амь нас эрсдээгүй байна. Гал гарсан даруйд зорчигчид хаалга болон цонхоор амжиж гарсан гэнэ. Харин зорчигчдын эд зүйлс цөм шатсан бөгөөд Онцгой байдлынхан галын дуудлага аваад ирэхэд уг автобус бүрэн шатаж дууссан байжээ.

Зорчигчдыг өнөө өглөөний 08.00 цагт Улаанбаатар хотоос автобус очиж авсан талаар эх сурвалж мэдээллээ.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна