Селин Дион 20 жилийн дараа “Титаник” киноны дууг дахин амилууллаа

Өчигдөр 17 цаг 36 минут

“My Heart will Go on” хэмээх гайхалтай уран бүтээлийг сонсоогүй өссөн хүн ховор биз ээ. Тэртээ 20 жилийн өмнө найруулагч Жеймс Камерон дэлхийн хамгийн гайхалтай киноны нэг болох “Титаник” киног бүтээж, дууг нь алдарт дуучин Селин Дион дуулсан нь өдгөө бидний сэтгэльд сайхан түүх, дурсамж болон үлджээ.



Тэгвэл энэ гайхалтай дууг Billboard Music Awards дээр дуучин Селин Дион дахин амь оруулж чаджээ. Түүний сэтгэл хөдөлгөсөн шоу үзүүлбэр олныг гайхшруулж, хуучны сайхан дууг яг л тэр үеийн хоолойгоороо дахин эгшиглүүлсэн нь BMA-ын түүхэнд тодоос тод бичигдэн үлдэх үйл явдлын нэг болж чаджээ.
 

Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна