Брэд Питт: Аз болоход Жоли зөвшөөрсөн

20 цаг 3 минутын өмнө
Дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг холливудын хамгийн сайхан хос бол Брэд Питт, Анжелина Жоли нар. Тэд гайхалтай үлгэр жишээ гэр бүлийн амьдралыг 10 жил цогцлоож чадсан. Өдгөө өөрийн гурав, өргөмөл зургаан хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болсон.

Харамсалтай нь Брэд хүүхдүүдтэйгээ тааламжгүй харилцсан гэх шалтгаанаар тэдний амьдрал хоёр тийш болж, фэнүүдийнхээ сэтгэлийг гонсойлгосон. Гэвч Брэд гэр бүлээ маш их санаж, харамсаж байгаа тухайгаа "GQ" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.



Тэрээр "Өнгөрсөн зургаан сарын хугацаанд юу мэдэрч, хэрхэн өнгөрүүлэв?" гэх сэтгүүлчийн асуултад ийн хариулжээ. "Мэдээж, гэр бүлээ нэгдүгээрт. Хүн гэдэг амьтан үхлийн ирмэгт тулж ирэхдээ яаж шагнуулж, юуг өөрийн болгосноо бус, хайрладаг хэн нэгнээ, эсвэл хамгийн их харамсдаг зүйлийнхээ талаар л ярьдаг.

Тиймээс асуудлаа тэр дор нь шийддэг байх хэрэгтэй гэдгийг хүмүүст хэлмээр байна. Хүүхдүүд их эмзэг. Бүхий л зүйлийг таньж мэдэхийг хичээдэг. Тэд бүхий л зүйлсээс тайлбар шаардана. Бас тэднийг сонсох хэрэгтэй болно. Би завгүй ажилладаг учраас тэднийг тэр бүр сонсож чаддаггүй. Одоо энэ бүхнийг өөрчилмөөр байна.



Би тэдний итгэж найдаж байгаа, эсвэл ирээдүйд тулгарч болох, яг одоо өмнө нь тулгарч буй бүхий л зүйлийг нь хийж өгөхийг хичээдэг. Гэр бүлд хэт их гэрэл эсвэл хар бараан зүйл багахан байхыг ч хүсдэггүй. Гэтэл амьдралын зам дандаа дардан байхгүй. Заримдаа хаа нэг тийш хазайх үе гарна. Энэ бол өөр ертөнц. Бид сэтгэлзүйд илүү их анхаарал хандуулдаг шүү дээ. Нэг сул тал нь бидний сэтгэл хөдлөл ижил байдаг юм байна.

Би илүү сайн эцэг байх ёстой. Би өөрөө эцэг гэдэг хүн бүгдийг чаддаг. хамгийн хүчтэй, супер хүн гэж ойлгодог орчинд өссөн. Энэ ч бидний салалтад цохилт үзүүлсэн байх. Одоо би илүү сайн байх болно. Тэдэнд сайн байгаагаа харуулах ёстой." хэмээжээ. Брэд Жолигоос салснаас хойш уран барималыг илүү сонирхох болж, мөн шинэ уран бүтээлд дүр бүтээгээд амжжээ.



Мөн тэрээр "Хүүхдийн үйлчилгээ гэх системд гинжлэгдсэн, бүх зүйл нуруун дээр ирсэн. Харин дараа нь энэ бүх асуудлыг цэгцлэхийн тулд бид хамтдаа ажиллах хэрэгтэй болсон. Бид хамтдаа хамгийн сайнаараа асуудлыг шийдэхийг хичээж байна. Нэг хуульч ингэж хэлсэн юм. “Шүүх хуралдаанд ялагч гэж байдаггүй.

Зөвхөн хэн хамгийн их шархалсан бэ гэдэг тухай л асуудал” гэж. Энэ үг үнэн юм шиг санагдсан. Нэг жилийн хугацааг хэний буруу, хэнийх нь зөв болохыг тогтооход зориулна гэдэг дэндүү хайран. Нөгөө л нэг нэгнээ үзэн ядахад хувь нэмрээ оруулж буй хэрэг. Би үүнээс татгалзсан. Аз болоход, Жоли ч үүнийг зөвшөөрсөн. Хүүхдүүдтэйгээ ойлголцохгүй бол, гэнэт л гэр бүлд ан цав үүсэж эхэлдэг юм" гэжээ. Тэгэхээр дуулиант хосууд маань тун удахгүй эргэн нийлж, үр хүүхэд болон фэнүүдээ баярлуулах бололтой.











Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна