"Боловсрол-2017" нээлттэй хаалганы өдөрлөг зохиогдож байна

2017/05/26

"Боловсрол-2017" нээлттэй хаалганы  өдөрлөгийг 2017.05.26-05.27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд БСШУСЯ, МИДСК (Монголын их дээд сургуулиуды нконсорциум)-тай хамтран зохион байгуулж байна. Төрөөс боловсролын салбарт баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд сурталчлах, таниулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд үйлажиллагааны зорилго оршино. 

Дээд боловсрол

2017.05.26-нд Сүхбаатарын талбайд эхлэх Дээд боловсролын салбарын нээлттэй хаалганы өдөр 09.00-18.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ өдөр нийт 40 орчим дээд боловсролын байгууллага оролцож, үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд сурталчлан, таниулж,  зөвлөх үйлчилгээ үзүүлж, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ. 

Оролцогч байгууллагууд:

1.    Дээд боловсролын шинэчлэлийн төсөл
2.    Боловсролын зээлийн сан 
•    Хаан банк, Голомт банк, Капитрон банк, Хас банк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк
3.    Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл 
4.    Боловсролын үнэлгээний төв 
5.    Дээд боловсролын сургалтын байгууллагууд 
6.    1000 инженер төслийн баг 
7.    Их, дээд сургуулиуд 

ЕБС, СӨБ

БСШУСЯ-ын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын “Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагаа 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 09:00-18:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ерөнхий боловсролын үйлчилгээ, сургалтын хөтөлбөр хэрэгжилтийн хүртээмж, чанар, хүрсэн түвшинг танилцуулах, боловсролын бодлого хэрэгжилтийн онцлог, ололт, амжилтыг сургалтчлах, иргэдэд зөвлөх үйлчилгээ зохион байгуулж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна. Энэхүү “Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагаанд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн харъяа ахлах сургууль, тусгай болон спортын, лаборатори сургуулиуд, тус яамны харъяа Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, Насан туршийн боловсролын төв, Боловсролын Хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсүүд, зарим олон улс, иргэний нийгмийн байгууллага оролцоно. “Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагаанд байгууллага тус бүр үзэсгэлэн гаргаж, үзүүлэх ажил, нээлттэй хичээл, уралдаан тэмцээн явуулах,  иргэдийн асуултад хариулт өгөх, санал, зөвлөгөөнийг хүлээн авах болон хүүхдийн хөгжлийн сорил авах, боловсролын баримт бичиг нөхөн олгох, боловсролын зээл өгөх, элсэлтийн ерөнхий шалгалтын тест бөглөх, сургалтын тоног төхөөрөмж дээр ажиллах, туршилт хийх, хүүхдийн хоолны амталгаа зэрэг бодит үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм. 

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн арга хэмжээг тоймлон үзүүлбэл: 
•    “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт
•    “СТЕМ” боловсролын танилцуулга, үзүүлэх ажил
•    “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд авсан тоног төхөөрөмж, сургалтын орчны танилцуулга
•    Ангийн номын сангийн танилцуулга
•    Сурагчийн дүрэмт хувцас
•    Сурагчийн удирдах байгууллагын үйл ажиллагаа
•    “Сургуулийн цагдаа” хөтөлбөрийн үйл ажиллагаа
•    Ахлах ангийн хичээл сонголт
•    Бага ангийн цагаан толгой буюу үсэглэлийн баярын арга хэмжээний үзүүлэх ажил 
•    Сургууль төгсөх “Эрдмийн баяр” үзүүлэх ажил
•    Сургууль, цэцэрлэгт хүүхэд бүртгэх, элсүүлэх үйл ажиллагааны танилцуулга 
•    Хүүхэд хөгжүүлэх дугуйлан, секцийн танилцуулга, үзүүлэх ажил
•    Уйгаржин бичгээр бичиж үзүүлэх ажил
•    Сургуулийн эцэг, эхийн зөвлөл болон сургуулийн хамтын ажиллагааны танилцуулга
•    Эрүүл мэндийг дэмжих сургуулийн үзүүлэх ажил
•    Сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны танилцуулга
•    Цэцэрлэгийн хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны танилцуулга, үзүүлэх ажил
•    Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих ажлын танилцуулга, үзүүлэх ажил
•    Хүүхдийн хоол, аюудгүй байдлын үзүүлэх ажил
•    Хүүхдийн номын сангийн үзэсгэлэн
           
Үйл ажиллагаа тухайн байгууллага, сургууль цэцэрлэгийн нийт 60 асарт зохион байгуулагдах бөгөөд гол тайз дээр нийтлэг болон боловсролын онцлох зарим үйлчилгээний танилцуулга, сурталчилгаа, урлаг, спорт, технологийн үзүүлэх тоглолт явагдана. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна