Хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгийг өгч чаддаггүй Мээдээ хандив өгнө гэв үү?

2017/05/29
Боловсрол суваг телевизийн эрхлэн явуулдаг “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын хагас финалын тоглолт өчигдөр буюу ням гарагийн орой үзэгчдийн хүртээл болсон билээ. Хагас финалын есдүгээр шатанд “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар Германы алдарт Рамместэйн хамтлагийн гоцлол дуучин Тиль Линдеманны дүрийг бүтээн ялагч болж, таван сая төгрөгийн шагнал авсан билээ. 

Шоуны тайзнаа шагналаа гардаж авах үеэрээ дуучин Мээдээ санаанд оромгүй сайхан мэдээг сонордуулсан юм. Тэрээр шагналынхаа мөнгөнөөс нэг сая төгрөгөөр  “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв”-д памперс авч өгөн, мөн нэг сая төгрөгөөр нь “”Ахмадын асрамжийн газар”-т хэрэгцээт зүйлсийг нь авч өгнө. Харин үлдсэн гурван саяыг нь өөр хэрэгцээт зүйлст зориулна хэмээн мэдэгдсэн юм.



Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн “Камертон” хамтлагийн эгэл даруу дуучин залуугийн энэ үйлдлийг үзсэн хүн бүр сайшаан магтаж байсан нь сайн хэрэг. Гэвч “Муу нуухаар, сайн илчил” гэдэг шиг түүний хуучин эхнэр болон хадам эгч нь Мээдээгийн тухай чих дэлдийлгэм нууцийг дэлгэлээ. 



Түүний хуучин эхнэрийг Р.Есүй гэдэг бөгөөд өөрийн фэйсбүүк хуудаснаа"хүүхдийн мөнгөө өгөөгүй байж юун сайн үйлсийн хандивын аян, бүү үзэгд" хэмээн сэтгэгдэл үлдээжээ. Ойрын эх сурвалжын мэдээлж буйгаар Р.Есүй нь Мээдээгийн албан ёсны эхнэр байгаагүй, амрагийн харилцаатай байсан гэх бөгөөд тэд дундаасаа нэг хүүтэй гэнэ.
 



 Харин Р.Есүй гэх бүсгүйн төрсөн эгч дуучин Р.Лхамаа өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.
 


 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна