Миранда Керр, Эван Спигел нар хуримаа хийлээ

2017/05/29

“Snapchat”-ийн үүсгэн байгуулагч, залуу тэрбумтан Эван Спигел, Викториа Секретийн сахиусан тэнгэр Миранда Керртэй үеэрхээд гурван жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Хосууд 2016 оны 7-р сард сүй тавьсан бөгөөд өчигдөр буюу 5-р сарын 28-нд хуримаа хийжээ.
 
34 настай Миранда Керр өмнө нь жүжигчин Орландо Блүүмтэй гэрлэсэн ч 2013 онд салсан юм. Тэд нэг охинтой юм. Харин 25 настай Эван Спигел 2014 онд Мирандатай танилцан тун удалгүй өөрийн болгож авсан гэдэг. 

11 насны зөрүүтэй хосууд 90-ээд оны хуучны хэв маягаар засч янзалсан, олны нүднээс далд тансаг газар 50 зочдын хүрээнд хуримлажээ.
 


Х.Нэргүй
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна