Фэйсбүүк хэрэглэгчдэд зориулсан хиймэл оюун ухаан бүтээнэ

2017/05/29

Бид өдөр ирэх тусам технологийн шинээр бүтээгдэж буй гайхамшгуудын гэрч болж, зөвхөн кинон дээр гардаг байсан хиймэл оюун ухаан гэгч зүйл бүрэн бий болох түүхэн үе тохиох нь ердөө цаг хугацааны л асуудал болжээ. Тэгвэл тус томоохон эхлэлүүдийн нэг хэсэг болох хиймэл оюун ухааныг Фэйсбүүк компани удахгүй танилцуулах гэж байна.



Фэйсбүүкийн хиймэл оюун ухааны салбарт гаргаж буй “Deep text” үйлдлийн систем нь 20 өөр хэл дээр бичигдэж буй постуудыг энгийн хүний оюун ухааны хэмжээнд ойлгон дүгнэж хариу үйлдэл хийх чадвартай. Жишээ нь хэрэв та фэйсбүүк дээрээ ямар нэгэн зүйлийг авах хүсэлтэй байгаа талаараа пост нийтэлбэл “Deep text” таны постонд хариу үйлдэл үзүүлж хаанаас, ямар загварыг,  ямар үнээр авах боломжтой талаар санал болгосон жагсаалтыг гаргаж ирэх юм.



Үүнээс үзэхэд “Deep text” ийн гол зорилго нь нь онлайн хэлбэрийн худалдан авалтыг хиймэл оюун ухаантай хослуулан шинэ түвшинд аваачих бололтой. Мөн бас нэг давуу тал нь албан ёсны бус үг хэллэгийг ойлгож хариу үйлдэл үзүүлэн хэрэглэгчидтэй илүү дотно харьцааг үүсгэх боломжтой гэнэ.
 
Х.Нэргүй



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна