Топ Пүүжээ хуримаа хийнэ

2017/06/05
СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсч "Найм дахь" гариг хамтлагийн “10 жилийн дурсамж” дууны клипэнд гэнэн хонгор охины дүрээр үзэгчдийн танил болж байсан загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнг танихгүй хүн Монголд ховор биз ээ. 
 

Уг клипэнд тоглосныхоо дараа алтны магнат Ц.Мянганбаярын хараанд өртөж, 19 насандаа нэг гэрт орж Мөнхжин хэмээх охинтой болсон ч удалгүй дуулиан шуугиантайгаар хоёр тийш болсон юм.
 

Анхны нөхрөөсөө салснаас хойш тэрбээр өөрийн хувийн карьертаа огцом өөрчлөлт хийн, мэргэжлийнхээ ур чадварыг гарган олон сайхан кинонд тоглож ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээн “Топ” нэрийг өөртөө зүүж чадсан. 
 

Харин одоо Пүүжээ " Xanadu Mines" нэртэй уул уурхайн компаний захирал Ганбаяр гэх 40 эргэм насны залуутай ханилан гурван хүүхдийн ээж болж эгэл жирийн даруухан гэрийн эзэгтэйн амьдралаар амьдарч байгаа аж. 
 

“Дэндүү сайхан болохоор сэтгүүлд гаргахгүйн тулд царайг нь нуулаа” хэмээн нөхөр, хүүхдийнхээ царайг далдалж зургаа хийдэг Пүүжээ “Атаархагчид олон тул аз жаргалаа чимээгүй эдлэ” гэх үгийг хэлэх дуртай нэгэн юм.
 

Тиймдээ ч тун удахгүй хуримаа хийх гэж байгаа гэдэг мэдээг тун ч даруухан бөгөөд эелдэгээр олон түмэнд хүргээд амжжээ.
 



Х.Нэргүй 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна