Дэд станцад гал гарсны улмаас Хан-Уул, Сүхбаатар дүүргүүд цахилгаангүй байна

2017/06/06
Улаанбаатар хотын зарим дүүргүүд одоогоор тоггүй байна. Тодруулбал, өчигдөр /2017.06.05/  орой 23:00 цагийн үед “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн өмнөд станцад гал гарсны улмаас Хан-Уул, Сүхбаатар дүүргийн зарим газарт цахилгааны хязгаарлалт хийжээ.

Гэмтлийг шалгахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа бөгөөд яг одоо шуурхай хуралдаан зарлан, хуралдуулж байгаа аж. Хан-Уул дүүрэг болон Сүхбаатар дүүргийн  зарим хэсгийг хамарсан цахилгааны доголдол хэзээ хэвийн байдалд орох тухай тодорхой мэдээллийг албанынхан одоогоор хараахан өгөөгүй байна.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна