2017 оноос өмнөх онуудад ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид 2017 оны 06 сарын 10-аас өмнө Боловсролын үнэлгээний төв болон шалгалт өгөх аймгийн ЭЕШ хариуцсан мэргэжилтнээр бүртгэлийн хуудсаа баталгаажуулахыг анхааруулж байна.
Мөн та бүхэн 
http://eec.mn хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангийн хувийн мэдээлэл гэсэн хэсгээс суудлын хуваариа хэвлэж аваарай.
Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:
Бүртгэлийн хуудас /Баталгаажуулсан байх/
Суудлын хуваарь 
Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг 
Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг
 
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв  
                   
        
Сэтгэгдэл бичигдээгүй байна