Дэлхийн хамгийн өндөр цалинтай 15 хот

2017/06/07

Германы үндэсний банкаас жил болгон гаргадаг дэлхийн үнийн судалгааны үр дүнг танилцуулжээ. Тус судалгаа нь дэлхийн томоохон хотууд дахь бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнийг судалдаг бөгөөд хайрцаг тамхины үнээс эхлээд хоёр өрөө барны дундаж түрээсний үнэ гэх мэт дундаж амьдралын өртөгийг тодорхойлох бүхий л зүйлсийн үнийг судалдаг өргөн хүрээг хамарсан томоохон судалгаа юм.

Мөн энэхүү судалгаагаар томоохон хотуудын нэг сарын цалингийн дундаж орлогыг тодорхойлсон байна. Цалингийн орлогоос татварын гол хэсгийг бүрдүүлдэг учир тус хүчин зүйлийн үр дүнгээр хотуудын баялгийн хэмжээг тодорхойлох боломжтой юм.

Судалгааны үр дүнгээс харахад баруун Европын өндөр хөгжилтэй орнууд болон Хойд Америкийн голлох хотууд дундаж цалингийн хэмжээгээр хамгийн өндөрт тооцогдож байгаа хэдий ч үүнийгээ дагаад амьдрах дундаж өртөг бусдаасаа илүү өндөр байгаа аж. Ингээд та бүхэн 2017 оны дэлхийн хамгийн өндөр цалинтай 15 хоттой танилцана уу. Доорхи мөнгөн дүн нь сарын цалингийн дундаж хэмжээгээр тооцож гаргасан дүгнэлт аж. 

15. Хонг Конг – 2715 $



14. Авкланд, Шинэ Зеланд – 2762 $



13. Лондон, Англи– 2776 $



12. Токио, Япон – 2897 $



11. Вэллингтон, Шинэ Зеланд – 2941 $



10. Копеханген, Дани -2958 $



9. Сингапур – 3077 $



8. Осло, Норвеги – 3154 $

7. Мельбурн, Австрали – 3344 $



6. Сидней, Австрали – 3451 $



5. Чикаго, АНУ – 3622 $



4. Нью-Йорк, АНУ – 4304 $



3.  Бостон , АНУ – 4322 $



2. Сан Франциско, АНУ – 4817 $


 
1. Цюрих, Швейфарь – 5876 $



Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна