Энэтхэгийн хойд нутгийн Уттар Прадеш мужид хэт халуун болсны улмаас сүүлийн 24 цагийн дотор 10 хүн нас барсан байна. Хэт халуун болсны улмаас Бунделханд мужид 4 хүн, Авадх мужийн Бахрайч дүүрэгт 6 хүүхэд амиа алджээ.
Түүнээс гадна хэд хэдэн хүн, ихэвчлэн нялх хүүхдүүд эмнэлэгт хүргэгдээд байна. Тэдний заримынх нь биеийн байдал маш хүнд байгаа ажээ. Цаг уурчдын мэдээлж байгаагаар, Уттар Прадеш мужийн Етава, Мэйнпури, Уннао, Канпур дүүргүүд болон мужийн төв Лукнов хотод 46 градус хүрч халах төлөвтэй байна. Ням гарагт 48 градус хүрч халсан байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна