Тайванд бүлэглэн хулгай хийдэг Монгол иргэдийг саатуулжээ

2017/06/09
Өчигдөр Тайваний нийслэл Тайпэй хотын цагдаагийн алба метронд бүлэглэн хулгай хийдэг Монголоос ирсэн халаасны хулгайчдын бүлгийг илрүүлсэн байна.
 
Хулгайн бүлгий гол сэжигтэн нь 21 настай, Анхбаяр гэсэн овог нэртэй этгээд байгаа гэнэ. Тэр өөр хоёр найз, мөн өөрсдийн найз охидын хамт жуулчны визээр Монголоос ирээд байжээ.

Гурван залуу өнгөрсөн оны зургаадугаар сард мөн хулгайн хэргээр баривчлагдаж, өнгөрсөн хоёрдугаар сард батлан даалтаар суллагдаад байсан ба тэд Тайпэй хотын метронд, голдуу эмэгтэй зорчигчдыг байгаа болгон хулгай хийдэг байжээ. 

Метронд байнга хулгай гарч байгаа талаар иргэд цагдаагийнханд мэдэгджээ. Цагдаагийнхан ойр орчмын камер шалгах явцад урсдаг шатаар явж байгаа эмэгтэйн ард ойрхон зогссон Анхбаяр цүнхнээс нь хулгай хийж байгаа баримт бичигдэж үлджээ. Энэ үед түүний хамсаатнууд Анхбаярыг тойрч зогсон халхалж байсан гэнэ. Энэ долоо хоногийн эхээр хулгайч нарыг баривчлахад тэднээс хохирогчдын бэлэн мөнгө, бэлгийн карт, ваучер зэрэг зүйлс илэрчээ.

Тайпэй хотын цагдаагийн ахлах мөрдөн байцаагч Хуан Куо Ши “Бид Монголоос ирсэн гурван сэжигтнийг баривчлаад байна. Одоогоор тэдний цаана өөр хүмүүс байгаа эсэхийг мөрдөн шалгаж байгаа” гэж хэвлэлийнхэнд мэдээллэсэн байна. 
 
Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна