Гарын доорх материалаар хөл гарын харласан хэсгийг хэрхэн цайруулах вэ

2017/06/09
Зун цаг ирж охид бүсгүйчүүд маань үзэсгэлэнт цэцэгс мэт өнгө алаглан сайхан харагддаг билээ. Гэвч зарим бүсгүйчүүдийн хувьд тохой, өвдөг, суга гээд биеийн зарим хэсэгт харласан байдаг нь тэдний сэтгэлийг зовоодог. Тэгвэл та бидний бэлдсэн дараах мэдээлэлд анхаарал хандуулж, хэрэгжүүлээд үзээрэй. Үр дүн нь гайхалтай байх болно.

Сайн скраб: Хөл, гарын хурууны үеийн арьснууд нар салхины нөлөөгөөр үхэжсэнээс болж харладаг. Гоо сайхны олон янзын скрабууд байдаг. Гэхдээ гэр аргаар бэлтгэсэн бэлдмэл бас түүнээс дутахгүй үр дүнтэй байдаг. Нимбэгний шүүс, элсэн чихрийг хольж хар болсон хэсгээ үрэх нь хамгийн шилдэг арга юм.



Цайруулагч: Нимбэгний шүүсийг зөгийн балтай хольж харласан хэсэгт нь түрхэх маш үр дүнтэй байдаг.



Газрын самрын тос: Энэ тос нь арьсанд маш сайн тэжээл болдог. Харласан хэсэгтээ түрхэж хэдэн минут иллэг хийх хэрэгтэй. Хоёр 7 хоногийн дотор үр дүнгээ өгөх болно.



Гар иллэг: Халуун ус, хүнсний сода, глицерин, сарнайн усыг холиод 5-10 минут хөл, гарын хурууны харласан хэсгийг дэвтээн иллэг хийх хэрэгтэй. 



Цөцгий: Хөл, гарны хурууны харласан үений арьсыг цөцгийгөөр 10-15 минут иллэг хийсний дараа бүлээн усаар угааж арилгах хэрэгтэй.



Уушгин чулуу: Энэ чулуугаар үрэх нь үхэжсэн арьсыг маш сайн гуужуулдаг.



Т.Очир

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна