Монгол хөл бөмбөгчид Европ тивд хөл тавих гарц нээгдлээ

2017/06/09

Одоогоос есөн сарын өмнө Монголын хөл бөмбөгийн холбоо “Пушкаш академи”-ийн хамтын гэрээний дагуу Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Г.Ганбаяр, Д.Тэмүүлэн гэсэн хөлбөмбөгчид жилийн хугацаатай Унгар улсад хөлбөмбөгийн мэргэжлийн академид суралцахаар эх орноосоо мордсон.

Монголын хөлбөмбөгийн түүхэнд анх удаа хилийн чанадад урт хугацаагаар хөлбөмбөгийн академид суралцсан хөвгүүдийн суралцах хугацаа дууссан ч тэдэн дундаас Г.Ганбаяр академийнхаа багийн хамтаар “Сузуки цом” тэмцээнд оролцсон юм. Европ төдийгүй дэлхийн хэмжээний клубүүд болох “Реал Мадрид”, “Байерн Мюнхэн”-ий 17 хүртэлх насны багууд оролцсон “Сузуки цом” тэмцээнд Г.Ганбаяр амжилттай оролцон хүрэл медаль хүртжээ.

Хүрэл медаль хүртэхдээ хоёр тоглолтод сэлгээнээс оролцож, торгуулийн цохилтоор гоол оруулсан нь мөн л Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явдал болсон. Европын тэмцээнд оролцон, медаль хүртсэн анхны Монгол хөлбөмбөгчин Г.Ганбаяр өнөөдөр эх орондоо иржээ. Европын тавцанд хүч үзэж байгаа Ганбаяр хүүд мэргэжлийн хөлбөмбөгчний эрх олгож цаашид Пушкаш клубт тоглох саналыг хүргүүлсэн гэнэ.

Харин залуу тоглогч Ганбаяр тэмцээний үеэр илүү Монгол улсаа европт таниулахыг хүссэн гэж ярьж байлаа. Дашрамд дуулгахад залуу тоглогч Г.Ганбаяр залуучуудын азийн аваргад өрсөлдөх шигшээ багт анх удаа дуудагдаад байгаа гэнэ лээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна