​Дауны хам шинжтэй охин телевизийн хөтлөгчөөр ажиллана

2017/06/09

Дауны хам шинжтэй франц охин Мелани сошиал ертөнцөд флэшмоб явуулсны дүнд орон нутгийн телевизийн хөтлөгчөөр ажиллахаар болжээ. Энэ тухай The Local мэдээлэв.

Тус сонинд нийтэлснээр, Мелани охин цаг агаарын мэдээ хөтлөхийг мөрөөддөг гэнэ. Тиймээс фэйсбүүк хуудсаараа дамжуулан мөрөөдлийг нь биелүүлж өгөхийг францын телевизийн сувгуудад уриалжээ.



Мөн фэйсбүүк хуудсандаа уриалга бүхий видео байрлуулсан нь аль хэдийнэ хоёр сая гаруй хандалт авсан байна.

Флэшмобийн үр дүнд францын France 2 болон BFM TV телевиз Меланид цаг агаарын мэдээ хөтлөх санал тавьжээ. Мелани мэргэжлийн сургалтад хамрагдсаны дараа энэ сарын 27-ноос цаг агаарын мэдээ хөтлөх гэнэ.




Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна