Австри-Монголын Хөгжмийн Фестивалийг олон нийтэд нээлттэй зохион байгуулна

2017/06/10
Бээжин дэх Австрийн элчин сайдын яамны Соёлын Форум энэ жил Гёте Хөгжмийн Танхим, Гёте Институт, Монгол Улсын Филармони, Жазз Клуб, ЖаззЛаб хөгжмийн агентлагтай хамтран Австри-Монголын Хөгжмийн Фестивалийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах гэж байна. 
Фестивалийн хүрээнд: 
1.    2017 оны 6 дугаар сарын 11-ний Ням гарагт Сөүлийн гудамжинд Австрийн нэрт хөгжимчин Майкл Эрианий жазз квартет, Монголын Жазз Трэйн хамтлаг нээлттэй тоглох ба мөн өдрөө UB Jazz Club-т чөлөөт тоглолт (Жэм сэйшн) толилуулах юм. 

2.    2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Австрийн удирдаач ноён Маттиас Флецбергер Монгол Улсын Филармонийг удирдан тоглуулна. Энэ үдэш Баянмонгол чуулга мөн уран бүтээлээ хүргэхийн зэрэгцээ Майкл Эрианий жазз квартет, Жазз Трэйн хамтлагууд ч хүрэлцэн ирнэ. 

Эдгээр арга хэмжээний дараа Австрийн хөгжимчид Хөгжим бүжгийн коллежийн Монгол оюутнуудтай уулзах юм. Австри-Монгол хоёр орон хөгжмийн салбарт нягт хамтын ажиллагаатай байдгийн нэг тод илрэл нь энэхүү хөгжмийн фестиваль юм. 

6 сарын 11-14-ний өдрүүдэд мөн Австрийн бизнесийн төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийнэ. 

Фестиваль болон бусад арга хэмжээний талаар Холбоо барих: Арнолд Обермэйэр, Бээжин дэх Австрийн элчин сайдын яамны Соёлын Форумын захирал, arnold.obermayr@bmeia.gv.at
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна