Хөл хүнд Жэй Ло-г сүйт залуу нь араар нь тавьжээ

2017/06/12

Өдгөө 50 насыг зооглож яваа жүжигчин Женнифер Лопез оны өмнө залуу реппер Дрэйктэй үерхэж олны анхаарлыг татаад байсан ч сар хүрэхгүй хугацаанд хоёр тийш болсон юм. Тэрбээр удалгүй  бейсболын алдарт тамирчин Алекс Родригуезтэй үерхэн, сүй тавьсан төдийгүй энэ зун хуримаа хийхээр шийдсэн юм.  

Гэвч тэдний харилцаа тийм ч таатай бус байгаа ба тун удахгүй хосууд хоёр тийш болж магадгүй гэнэ. Учир нь хөл хүнд болсон Жэй Лог шинэхэн амраг нь хуурсан талаарх мэдээлэл Америкийн хэвлэлийнхнийг шуугиулж эхэллээ. 



Алекс өмнө нь амьдрал зохиож байсан туршлагатай нэгэн бөгөөд хуучин найз бүсгүй Лаурен Хантертайгаа цаг үргэлж холбоотой байдаг гэнэ. Тэр ч бүү хэл тэднийг хоорондоо утсаар секс хийдэг гэх мэдээллийг ойрын эх сурвалжууд мэдээллсэн байна.
 
Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна