"The Mummy" кино ашиг орлогоороо тэргүүлж байна

2017/06/12

Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн, энэ зуны онцлох кинонуудын нэг "Universal Pictures’-ийн бүтээл "The Mummy" кино Хойд Америкийн үзэгчдийг байлдан дагуулж чадсангүй. Харин "Warner Bros"-ийн бүтээл "Wonder Woman" кино 57.2 сая ам.долларын орлого олж, үзэгчдийг байлдан дагуулсан хэвээр байна.

Холливудын алдарт жүжигчин Том Крузийн тоглосон "The Mummy" кино 32.2 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. “Rottentomatoes.com”-ийн мэдээлснээр, энэхүү кино шүүмжлэгчдээс ердөө 17 хувийн эерэг үнэлгээ авсны дээр жүжигчин Том Крузийн авсан үнэлгээ нь түүний авч байсан хамгийн муу үнэлгээнүүдийнх нь нэг болжээ. Хэдий тийм боловч тус киноны борлуулалт Ану, Канадад удахгүй 100 сая ам.долларт хүрнэ гэж “Box Office”-ийн шинжээчид өөдрөгөөр таамаг дэвшүүлсэн байна.

Түүнчлэн шинээр нээлтээ хийсэн кинонуудаас аймшгийн төрлийн "It Comes At Night" кино зургаан сая ам.долларын орлогоор Box Office”-ийн жагсаалтын зургаадугаарт, залуу эмэгтэй цэргийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн "Megan Leavey" кино 3.8 сая ам.долларын орлогоор наймдугаарт бичигджээ.
 

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна