Х.Тэргэл: Та нартай адил баас, шээсээ асгах ойрхон газар амьдардаггүй шүү бид

2017/06/13
Гадаадад байдаг Монголчуудын эх оронч бишийг ерөнхийлөгчийн санал өгөлтөөр хэмжиж илрүүлжээ айхтар жинхэнэ эх орончид маань. Өөрсөнтэй чинь адилхан 10 алхаад саналаа өгчихдөггүй юм бид.

Та нартай адил хагас бүтэн сайн өдөр хүн бүр амардаггүй юм. Дийлэнх нь үйлчилгээний ажилд зүтгэж хэдэн төгрөг олдог болохоор хагас бүтэн сайн өдөр чинь жинхэнэ ажлынх нь өдөр байдаг юм.

Хатуу чанга эзэд нь 14 хоногийн өмнө чөлөө гуйхад өгөхөөсөө өгдөггүй нь их байдаг юм бас. 

Чөлөө авбал чи ажлаасаа гардаа, бид өөр хүн ольё доо баяртай гэж дарамталдаг юм. Бүү дураараа чалчаарай их мэдэгчид минь. 

Чикаго хотод гэхэд л албан бус тоогоор 10 мянга гаруй монголчуудтай гэдэг.

Монголын элчин сайдын яам Вашингтон хотод байдаг. Машинаар ирж очиход доод тал нь 20 цаг явна. Онгоцоор эртхэн билетээ авбал ирж очихын нэг хүний 300 $. Өөрийн гэр бүлээрээ жишээ татъя. Манайх сонгууль өгөх 3 хүнтэй, нэг бяцхантай.

Гэтэл бид 4 үүлээ явна. 1200 $. Очоод буух буудал, идэх хоол, таксидах мөнгө гэх мэтээр зардал гарна. Та нар шиг хүүхдээ аав, ээж ах дүүдээ орхиод явах боломж энд үгүй. Бид бүгд шууд л 2000 $ май гээд бэлэн гаргаад тоолох боломжтой байдаг гэж бодож байна уу эх оронч айхтар шинжээч дүгнэгчидээ!!!!

Эцэст нь хатуухан хашгирчихья өөрийн биш хүний эрхэнд амьдардаг юм шүү энэ гадаадад байдаг Монголчууд. Та нар шиг дуртай үедээ ажлаа тасалж, хийдүүлж, 7 хоног бүр баасандаж байдаггүй юм даа. 

Эх орноо гэх сэтгэл зүрхийг маань та нар дураараа хэмжихгүй шүү !!!

Идэх талхаа авах гэж та нар байрныхаа өмнөх ТҮЦ, нэрийн барааны дэлгүүр орохоосоо залхуурдаг бол бид энд машингүй бол хүнсээ ч цуглуулж чадахгүй хүн гуйж царай алдахаас аргагүй. Байр болгоны үүднээс автобус унаа явдаг ч үгүй юм. 

Дүүрэг, хороо болгон дээр хажууханд нь байх газарт очоод сонгуулиа өгцгөөдөг нь ховор байж, илүү хошуулах хэрэггүй шүү. 

Та нар бидний оронд 20 цагийн газар гэр бүлээрээ 2000 $зарцуулаад сонгууль өгөх гээд очлоо юу???

Та нар шиг баас шээсний газар очоод өгдөг байсансан бол гадаадад амьдардаг бүх Монголчууд дийлэнх нь саналаа өгөх байсан гэдэгт би эргэлзэхгүй байна.

Хүний эрхэнд амьдрал нь эргэж байдаг харьд суугаа нэгнийхээ хэнд ч хүлэгдэхгүй эх орноо санах сэтгэлийг ядаж Монголд суугаа хүмүүс та нар бүү боомилж хэмжиж, огтолж зааж дүгнэ.

Хулганайн Тэргэл, Чикаго хот

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна