Мелани Трамп цагаан ордон руу нүүлээ

2017/06/13

АНУ-ын Тэргүүн хатагтай Меланья Трамп ням гарагт Цагаан ордон руу нүүж байгаадаа баяртай байгаа тухай “Twitter” хуудсандаа Америкийн Ерөнхийлөгчийн албан ёсны ордны цонхоор авсан гэрэл зургийг сэтгэгдлийн хамтаар нийтэлжээ.

“Шинэ гэртээ гэр бүлээрээ сайхан амьдрах тэр мөчийг би тэсч ядан хүлээж байна” хэмээн тэр бичээд төгсгөлд нь нүүх өдрөө тавьжээ.

Үүнээс өмнө “Politico” сонин эх сурвалжийг иш татан, 6 дугаар сарын 14-нд Нью-Йоркын Манхеттэны тэнгэр баганадсан “Trump Tower”-д амьдарч байсан Меланья, Ерөнхийлөгчийн бага хүү Бэрроны хамтаар Вашингтон руу нүүнэ гэж мэдээлж байсан юм.

Өдгөө 70 настай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гурван удаа гэрлэсэн ба хоёр охин, гурван хүүтэй. Бэрроноос бусад нь бүгдээрээ том болсон ба тухайлбал түүний охин Иванка Ерөнхийлөгчийн туслахад тооцогддог, Цагаан ордонд өөрийн албан өрөөтэй аж. Иванка Трамп өөрийн нөхөр Жаред Кушнерын хамтаар Вашингтоны элит дүүрэгт байрлалтай Калорамын гурван давхар харшид амьдардаг байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна