Дэлхийд алдартай уран бүтээлч Жефф Кунс, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Louis Vuitton"-той хамтран өвөрмөц зураг бүхий гар цүнх зохион бүтээсэн байна. 2015 онд "Louis Vuitton"-ийн дэд Ерөнхийлөгч түүнтэй холбогдож хамтран ажиллах тавьсан байна.
Ийнхүү Жефф Кунс тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хамгийн том компанитай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд алдарт зураачдын бүтээл бүхий цүнхийг туулай, гөлөг зэрэг амьтдын дүрстэй зүүлтээр чимэглэсэн нь маш өвөрмөц болжээ.
Цүнхний гадна талыг зэвэрдэггүй гангаар хийсэн байна. Өдгөө 62 настай Жефф Кунс дэлхийд хамгийн алдартай контемпорари чиглэлийн уран бүтээлч юм. Тэрбээр бүтээлдээ өөрийн амьдралын түүхийг шингээж, бусад сонирхолтой шийдлүүдийг ашигладгаараа олонд танигджээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна