5 настай ээж Лина Мединагийн тухай

Өчигдөр 16 цаг 04 минут
1939 онд 5 настай охин эрүүл саруул хүү төрүүлсэн байна. Хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл гэвэл охины нас байлаа. Тэрээр хүүгээ төрүүлэхдээ 5 настай байсан юм. 1939 оны эхээр охины гэр бүлийнхэн түүнийг хорт хавдар туссан байж болзошгүй хэмээн эмээж Перу тосгоноосоо гаран эмнэлэгт үзүүлэхээр хотыг зорьжээ.

Тэднийг гайхшруулан эмч охиныг 7 сартай жирэмсэн гэдгийг эцэг эхэд нь хэлсэн байна. Зургаан 7 хоногын дараа охин хүү төрүүлснээр Лина охин дэлхийн хамгийн залуу ээж болсон гэдэг .

Охин хэзээ ч хүүхдийнхээ эцгийг нийтэд зарлаж байгаагүй .

10,000 хүүхэд тутмын нэгийнх нь шилжилтийн нас эрт эхэлдэг гэсэн судалгаа байдаг. Линаг үеийнхээ охидоос илүү том хөхтэй, өргөн ташаатай, нас бие гүйцсэн эмэгтэй шиг л биетэй байсан гэж эмч нар өгүүлжээ.
Дэлхийн хамгийн залуу ээж болсон Лина охины сарын тэмдэг гурван настай байхад нь үзэгдэж эхэлсэн байна.



Охин төрсөн эцэг эх хүртэл ач хүүгийнх нь аав хэн бэ гэдгийг мэдэхгүй байсаар насан эцэслэсэн байна.

Түүний хүүхдийг хийсвэр хагалгаа хийн гаргаж авжээ. Хүүг Жерардо хэмээн нэрлэсэн бөгөөд хүү Линаг өөрийнхөө эгч хэмээн бодож өссөн байна. Хүү шилжилтийн насандаа хүрснийхээ дараа л Линаг ээжийгээ гэдгийг мэдсэн ажээ.
Жерардо хүү 40 насандаа байгалийн жам ёсоороо таалал төгссөн байна. Харин Лина Перу тосгондоо амьдарсаар л байгаа ажээ. 

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна