Орчин үеийн эрэгтэй барбинууд

Өчигдөр 17 цаг 59 минут

Охидын дотны анд "Барби" хүүхэлдэйг анх 1959 онд Америкийн бизнесмен эмэгтэй Рут Хандлер охиндоо зориулан бүтээж байсан юм. Түүний охины нэрийг Барбара хэмээдэг байсан бөгөөд охиныхоо нэрний эхний хэсгийг авч "Барби" гэх нэрийг өгсөн байна. Одоогоос 56 жилийн өмнө бүтээгдэж байсан "Барби" нийгмийн хөгжлийн явцад өнгө төрхөө өөрчилж ирсэн ч охидын хамгийн дотны анд нөхөр хэвээр байгаа юм.
Related image
"Барби"-г бүтээсэн Рут Хандлер нас биед хүрсэн эмэгтэйн дүр төрхөөр бяцхан охидод зориулагдсан тоглоомыг үйлдвэрлэсэн нь нүдээ олсон явдал болсон юм. Эхэн үедээ "Барби"-г нэлээд богино үстэйгээр бүтээдэг байсан бол 1980-аад оноос эхлэн харьцангуй урт үстэй "Барби" хүүхэлдэйг үйлдвэрлэх болжээ. Гэхдээ үсний өнгө шаргал хэвээр үлдсэн юм.

Related image

Охидууд барбигаар тоглож, хөвгүүд машинаар тоглож өсдөг байсан үе ээлжээ авсан юм. учир нь хөвгүүд ч мөн барби хүүхэлдэйг сонирхож эхэлжээ. Иймд тоглоом зохион бүтээгч нар охидын хайртай барбинд хос болгож мөн хөвгүүдэд зориулан "Кен" хэмээх эрэгтэй барби хүүхэлдэйг бүтээсэн гэдэг.

Image result for barbie ken

Орчин үед барби хүүхэлдэй олон янзын хэв маягтай болсон. Кен ч мөн адил илүү эрэгтэйлэг бөгөөд орчин үеийн хэв маягтай болжээ. Кен барбины орчин үеийн хувилбаруудтай танилцана уу. 






 
,







 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна