​Гал Гадот “Wonder Woman” киноноос хэр их цалин авсан бэ?

17 цаг 43 минутын өмнө

Энэ сарын эхээр Marvel цувралын шилдэг баатар “Wonder Woman” кино нээлтээ хийсэн билээ. Нээлтээ хийсэн цагаасаа хойш дэлхийн кино театруудаас нийт 578 сая долларын ашиг олж, кино шүүмжлэгчдээс ч асар өндөр үнэлгээ авсан тус киноны гол дүрд Израиль гаралтай жүжигчин Гал Гадот тоглосон юм. 

Өдгөө 31 настай хоёр хүүхдийн ээж Гал Гадот нь супер баатруудын ертөнцийн ганц эмэгтэй баатар болох “Wonder Woman”-ы дүрийг тун чадварлагаар бүтээсний сацуу галбирлаг төгч бие, төрөлхийн үзэсгэлэнт зүс царайгаараа олны таашаалыг хүлээж чадсан.

Тэрбээр киноныхоо зураг авалтын үеэр бага охин Маяагаа гэдсэндээ тээж байсан юм. Өнгөрсөн 11-р сарын зураг авалтын үеэр Гадот таван сартай жирэмсэн байсан бөгөөд хэвлий хэсгээрээ тусгай өмсгөл зүүж, дараа нь компьютерийн аргаар өөрчилсөн аж. 

Image result for gal gadot pregnant wonder woman

Амь өрссөн тулааны гол баатрын дүрд тоглож, бие давхар хэрнээ үсэрч дэвхцэж, гүйж, харайж хэцүү гэсэн бүх биеийн хөдөлгөөнийг хийн киногоо амь оруулж чадсан жүжигчин бүсгүй “Wonder Woman” киноноос ердөө 300,000 долларын цалин авсан гэнэ. Энэ нь бусад супер баатруудын кинонд тоглосон жүжигчдийн цалингаас харьцангуй бага байгаа юм. 

Маш хүнд эрсдэлүүдийг даван туулж, дүрээ гайхалтай сайн бүтээсэн жүжигчинд чамлахуйц бага хөлс өгсөн нь жендерийн тэгш бус байдалтай холбоотой гэдгийг Elle сэтгүүлээс онцолжээ. 
 

Х.Нэргүй 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна