"​Guys 666" хамтлагийн тухай таны мэдэхгүй сонирхолтой 100 баримт

16 цаг 51 минутын өмнө

Тэртээ 1997 онд СУИС-ын кино драмын ангийн дөрвөн хөвгүүн ширээ тойрч суугаад "Guys 666" хэмээх хамтлаг байгуулсан түүхтэй. Хамтлаг энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа бөгөөд М.Мягмар, Д.Лхагва, А.Төгсбаяр, Х.Бат-Ундрал хэмээх гал цогтой дөрвөн залуус Монголын кино урлаг болон рок поп урлагт томоохон байр сууриа үлдээж чадсан юм. Ингээд GUYS 666 хамтлагийн 20 жилийн ойн баярыг тохиолдуулан хамтлагийн гишүүдийн талаар таны мэдэхгүй сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

Хамтлагийн ахлагч М.Мягмарын тухай 25 баримт

Image result for guys мягмар

1. Нэр- М.Мягмар

2. Өндөр-174 см

3. Орд-Үхэр

4. Танд ямар нэг муу зуршил бий юу?
- Тамхи татдаг

5. Эмэгтэй хvн байсан бол?
-Монголын сарангуа эхчүүдийн нэг, сайхан сэтгэлт бүсгүй байх байсан болов уу.

6. Хобби?
-Дуу хeгжим, авто мото спорт

7. Хоолойны eнгe?
-Bass, bariton

8. Азгүйтэх тохиолдол байв уу?
-Хамгийн сүүлийн азгvйтэл бол УБ-т фенүүддээ CD-ний өдөрлөг зарлачихаад онгоцноосоо хоцорсон явдал.

9. Охидын талаар таны бодол?
-Охидууд гадаад үзэмжээрээ хөгжиж байгаа яг тэр хурдаараа тархиа цэнэглэх хэрэгтэй.

10. Аз жаргал таны хувьд?
-Элэг бүтэн эрүүл энх байх нь эрхэм жаргал. Нөгөө талаас хvсэл мөрөөдлөө биелэхийг харах болон мэдрэх тухайн тэр агшин.

11. Эсрэгээр зовлон гуниг?
-Хүсэх юм биш. Гол нь хүн сэтгэлийн тэнхээтэй байж ямар ч зовлон гунигийг сөрж зогсдог байх хэрэгтэй.

12. Таван хошуу малын алинд нь дуртай вэ?
-Моринд дургүй монгол эр хүн гэж байхгүй байх.

13. Ямар дотуур хувцас eмсдeг вэ?
-Calvin Klein

14. Бүсгүй хүний дотуур хувцас ямар байвал зүгээр вэ?
-Торон, торгон гоёмсог.

15. Сонсдог аялгуу?
-Классик хeгжмийн зохиолчдын уран сэтгэмжүүд.

16. Амьтаны амьдралаар амьдарч үз гэвэл ямар амьтан болох вэ?
-Эзнийхээ итгэлийг даасан итгэлт хурдан хүлэг байх байсан болов уу.

17. Дотны хvн чинь хэн бэ?
-Хайртай эгч нар минь, анд найзууд минь.

18. Дуртай eнгe?
-Хар, цагаан.

19. Амттанд дуртай юу?
-Үгүй

20. Архи уудаг уу?
-Хэзээ ч үгүй

21. Хамгийн таатай сэтгэгдэл тeрvvлдэг зvйл?
-Удаан хөдөлмөрлөсний эцэст шинэ уран бvтээлийн ард гарах

22. Ямар фирмийн сүрчиг хэрэглэдэг вэ?
-Франц сүрчиг.

23. Танай уран бvтээлээс танд хамгийн таалагддаг нь?
-"Эмзэгхэн хайр” Guys 666 хамтлагийг олны танил болгоход олон талаас нь нөлөөлсөн гэж боддог.

24. Хамтлагаа зүйр цэцэн vгээр хэлбэл?
-Эвт шаазгай буга барина.

25. Уншигч залуустаа хандаж хэлэх таны үг?
-Аав ээжийгээ хайрлацгаая! Бие биенээ хайрлацгаая ! Хайр дурлалаар бялхаж амьдарцгаая!

Х.Бат-Ундралын тухай 25 баримт

Image result for guys хамтлаг

1. Дууддаг нэр - Уугий

2. Сонирхол?
-Хөгжим, бүжиг ер нь урлаг.

3. Атаархал гэж?
-Ер нь муухай зүйл гэж боддог. Гэхдээ байвал зүгээр байх.

4. Эмэгтэй хvн байсан бол?
- Ганган л байсан байх байлгүй дээ.

5. Хэлэх дуртай зvйр үг?
- Ах нь хэлж дүү нь сурдаг.

6. Багадаа ямар хүүхэд байв даа?
- Ер нь намайг авъяаслаг л гэдэг байсан ш дээ.

7. Найзууддаа хайртай юу?
-Хайртай нь ч хайртай л даа.

8. Хүндэлдэг хүн?
- Guys Family-гээ л их хүндэлдэг.

9. Гадаад явах уу?
-Ямар нэг тeлeвлeгee алга л байна.

10. Ямар угаалгын нунтаг хэрэглэдэг вэ?
-Tide ххэ, яах нь вэ хө?

11. Дуртай цэцэг?
-ягаан сарнай.

12. Ягаан өнгөнд дуртай юм уу?
-Тиймээ хө, янагийн ягаан.

13. Бүсгvй хүн?
-Тэр бол маш сайхан ялдамхан зүйл шүү дээ.

14. Зүйрлэвэл?
-Би эхнэрээрээ л зүйрлэнэ.

15. Аз жаргал гэж?
-Амар амгалан, элэг бүтэн л байвал аз жаргал.

16. Дургvй зүйл?
-Цөөхөн л дөө. Шороон шуурганд дургvй.

17. Хоол?
-Идэж өгнө дөө. Хоол ч, хольц ч ... хэ хэ хэ

18. Таныг юу чимдэг вэ?
-Инээмсэглэл юм болов уу даа.

19. Өөрийгөө нэг сайхан муулчих гэвэл?
-За, би ч их инээд муутай хүн дээ.

20. Хоолойгоо амьтантай зүйрлэвэл?
-Мэдэхгүй

21. Тэгвэл царайгаа амьтантай зvйрлэвэл?
-Мэдэхгvй.

22. Үсээ амьтантай жишвэл?
-Хэ хэ .. тахиа, гоё eнгeтэй.

23. Guys 666-г нэг үгээр?
- Guys Family шүү дээ.

24. Утасны дугаар?
-Хэлэхгүй шүү хө

25. Дуртай тоо?
-Тэр чинь 666 л юм даа.

Д.Лхагвийн тухай 25 баримт

Image result for guys лхагваа

1. Дууддаг нэр - Лхагваа

2. Орд- Хумх

3. Жин- 70 кг

4. Та ямар нэгэн зарчим баримталдаг уу?
-Баримталдаг, хүн бүр л өөртөө тавьсан зорилго, зарчимтай байх хэрэгтэй шүү дээ.

5. Хувцаслалтандаа хэр их анхаардаг вэ?
-Хамгийн их анхаардаг. Сайхан хувцаслалт залуу хүний гол чимэг болдог.

6. Хаанаас авдаг вэ?
-Яг тогтсон газар байхгүй.

7. Охид араас чинь их гүйж байна уу? Утсаар хэр ярьж байна?
-Араас гүйж байгаа эсэхийг нь эргэж харж үзээгүй юм байна.

8. Охид ямар байвал зүгээр вэ?
-Цэвэрхэн гоё хувцасладаг, хамгийн гол нь ухаантай, өөрийн гэсэн чамин стильтэй. Эр хүнийг маш сайн ойлгож хүндэлдэг байх ёстой.

9. Өөрөө эмэгтэй хүн байсан бол?
-Дажгүй л эмэгтэй байх байсан байх.

10. Ямар оогоор шүдээ угаадаг вэ?
-Ганцхан оо байнга хэрэглэдэггүй.

11. Уншдаг сонин?
-Өдөр тутмын сонингууд.

12. Амьтаны амьдралаар амьдар гэвэл ямар амьтан болох вэ?
-Нохой байх байсан боловуу. Хүний сайн нөхөр байх байсан.

13. Хоолойгоо хөгжимтэй зүйрлэвэл?
-Би гитар, хийл хөгжимд дуртай.

14. Тоглолтын үеэр тохиолдсон хамгийн гоё зүйл?
-Хамгийн анхны тоглолт тэр чигээр гоё байсан.

15. Чөлөөт цаг?
-Кино, жүжиг үзэх дуртай.

16. Найз гэж таны хувьд?
-Миний амьдралд чухал байр суурь эзэлнэ.

17. Хоол цайнаас юуг таалдаг вэ?
-Өдөр болгон өөр хоол идэх сонирхолтой..

18. Архи пиво хэрэглэдэг үү?
-Хааяа хэрэглэдэг.

19. Та хэр сайн хvн бэ?
-Гайгүй байх аа ...

20. Ууртай юу?
-Бага зэрэг.

21.Урьд насандаа юу байсан бол?
-Мэдэхгүй.

22. Ганцаардах үе байдаг уу?
-Байдаг.

23. Тэр үедээ хэнийг дууддаг вэ?
-Ганцаараа тайван байж eeр юм бодохыг хичээдэг.

24. Өөрийгөө царайлаг гэж боддог уу?
-Өөрийгөө муухай гэж боддог хүн байхгvй биз дээ.

25. Хамтлагаа нэг vгээр?
-Авъяастанууд.

А.Төгсбаярын тухай 25 баримт

Image result for guys төгсбаяр

1. Нэр - А.Төгсбаяр

2. Өндөр -168 см

3. Орд- Хумх

4. Та цаг хэр барьдаг вэ?
-Германчуудаас илүү хэ хэ...

5. Таны гоёл?
-Гутал, нүдний шил.

6. Хоолойны eнгe?
-Тёнор.

7. Таны сонсдог хөгжим?
-Хамгийн гоё хөгжмийг сонсдог.

8. Дуртай өнгө?
-Шар, ногоон гээд хурц өнгөлөг өнгөнд дуртай.

9. Сархадын талаар таны бодол?
-Хааяа хэрэглэдэг. Байнга хэрэглээд дурлаад байх эд биш.

10. Та хоол хийж чадах уу?
-Би хамтлагтаа мастер тогооч. Ямар нэг байдлаар харсан, амталсан хоолоо дуурайн хийж чаддаг.

11. Ямар хөгжмийн зэмсэгт дуртай вэ?
-Гитар. Миний ихэнх уран бvтээл гитар х\өгжмийн гайхамшгт аялгуунаас төрөн гарсан байдаг. Бас төгөлдөр хуурт дуртай.

12. Шинэ уран бvтээлvvдийг хэр сайн хvлээж авдаг вэ?
-Байнга vзэж, сонсож сонирхдог. Тэндээс сурч мэдэх зvйл заримдаа гардаг.

13. Хэрэв жүжигчин, дуучин биш байсан бол?
-Найруулагч байх байсан байх. Урлагаас хол тасрахгvй ээ...

14. Охидууд араас чинь их гүйж байна уу?
-Би тэднийг тэгтлээ их гүйтэл нь гүйцэгдэхээргүй хурдан гүйдэг хүн биш ээ.

15. Залуу хvний чимэг юу вэ?
- Өөрөө өөрийгөө л чимэх хамгийн чухал. Би сая 25 кг хасч турахдаа л мэдэрсэн дээ.

16. Таны чалаат цаг хэрхэн өнгөрдөг вэ?
-Бараг л гардаггvй. Завгүй байх дуртай. Хааяаа чөлөөт цаг гарвал дуу зохиох, шинэ кино vзэх дуртай.

17. Өөрийгөө магтвал?
-Хэлсэндээ хvрдэг. Хайртай юмныхаа төлөө юугаа ч зориулахад бэлэн.

18. Өөрийгөө өөлбөл?
-Тамхи татдаг, тvргэн ууртай.

19. Та хэр биеэ тоодог вэ?
-Guys 666 хамтлаг биеэ тоогоогүй ганц хамтлаг гэдгийг би бардам хэлж чадна.

20. Сонирхдог спорт?
-Сагс, хөлбөмбөг, сумо бөх, үндэсний бөх

21. Дотны чинь хүн хэн бэ?
-Мэдээж аав ээж, гэр бүл, анд найзууд минь.

22. Урд насандаа юу байсан бол? Төсөөлбөл?
-Үнэнч хоточ нохой байсан байх, эсвэл дайчин анч нохой.

23. Санаанд чинь нийцдэггүй зүйл?
-Өөрөө хийж чадах зүйлээ хүнээр хийлгэх санаанд нийцдэггүй.

24. Бурханд итгэдэг үү?
-Итгэж сүсэглэдэг, шүтлэггүй.

25. Хамтлагаа нэг үгээр?
-Ямар ч гэр бvлээс илүү амьдарч чадах аз жаргалтай нэг гэр бүлийн гишvvд, Guys Family шүү дээ бид.
 

Х.Нэргүй


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.140.10.197
    2023/10/04

    Үнэхээр чадварлаг залуус хэзээ ч цол хэргэм ашиг сонирхолын зөрчил гаргаж бгааагүй тийм зүйлээр ч амьдраад байдаггүй мундаг залуус үүнээс гадна нийт дуулсан бүх дууны 99.9% ийг Төгсбаяр ая үгтэй нь зохиосон байдаг энэ бол ямар хөдөлмөрч чадварлаг гэдэгийг илэрхийлж байгаа юм Монголд байгаа миний дагах хамгийн чадварлаг хамтлаг үнэхээр гайхалтай та хэддээ амжилт хүсэе үргэлж эрүүл энх сайн сайхан байр болтугай

    Хариулах