Үндэсний их баяр наадмын тоглолтын хөгжмийг Б.Чинбат бичиж дуусгажээ

2017/06/28
Үндэсний их баяр наадам ойртсон энэ өдрүүдэд наадмыг угтсан бэлтгэл ажлууд хангагдсаар байна. Энэ жилийн наадмын нээлт, хаалтын урлагийн тоглолтын найруулагчаар өнгөрсөн жил мөн найруулагчаар сонгогдон ажилласан Н.Наранбаатар ажиллах юм байна. 



Энэ жилийн наадмын тоглолтын хөгжмийг тусгайлан зохиож, бэлэн хөгжим дээр суурилсан тоглолтуудыг дэглэдэг байсан уламжлалыг эвдэх ажээ. МУСТА Б.Чинбат Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын бүх хөгжмийг шинээр зохиож, хөгжмийн найруулгыг нь хийж дуусгасан байна. 

Нэгэн нууц задлахад драмын залуу найруулагч, рок попын залуу хөгжимчид хамтран эртний туульс, домог бэлгэдлийн шинжтэй цоо шинэ уран бүтээлээр наадамчин олондоо бэлэг барих гэнэ. 

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна