Дэлхий дээрх хамгийн гайхамшигтай галзуу хулганууд

2017/06/28
Паркийн хамгийн гоё тоглоом бол яах аргагүй галзуу хулгана. Тэгвэл дэлхийн хамгийн гайхалтай галзуу хулгануудтай танилцья.

1. Супермений зугаа
Багадаа супермен болохыг  хүсэж байгаагүй хөвгүүн гэж байхгүй байх. Охидууд ч гэсэн тэнгэрээр чөлөөтэй нисэж үзэхийг хүсдэг л биз дээ. Австралийн Күйнслендийн Варнер Брост байх энэхүү галзуу хулгана хоёрхон секүндийн дотор 100км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай. 



2. Чичирдэг модон галзуу хулгана
Мичиганы жуулчдыг татдаг гол үзвэрүүдийн нэг болсон энэхүү галзуу хулгана нь дэлхийд уртаараа 5-д ордог. 1640 метр өндөртэй, 100км/цаг хурдлах чадвартай. 



3. Тэнгэрт орилцгооё
Германд байх энэхүү галзуу хулгана өндрөөрөө, эсвэл хурданаараа дэлхийд гайхагдаагүй. Харин хамгийн этгээд гэдгээрээ хүмүүсийн дунд алдаршжээ. Нэг урагшаа, нэг хойшоо явж, этгээд эргэлт, тойргуудаар явсны дараа та ахин сууж үзэхийг хүсэх нь гарцаагүй.



4. Инээмсэглэгч
Галзуу хулгана хэдэн удаа дээш доошоо явах дэлхийн рекордыг эвдсэн энэхүү галзуу хулганыг сэтгэцийн өвчтэй алуурчин зохион бүтээсэн гэмээр. 83км/цагийн хурдтай.



5. Эл Торо
Орчуулбал Бух гэсэн утгатай энэхүү галзуу хулгана 113км/цагийн хурдтай. Дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан модон галзуу хулгануудын нэг. Догшин бухын нуруун дээр суусан мэт мэдрэмжийг мэдрэхийг хүсвэл Эл Торог зориорой.



6. Зүрх үхүүлэгч
Түүний хамгийн өндөр цэг нь 70метр өндөртэй, 128км/цагийн хурдтай. Энэ галзуу хулганаар тоглохоосоо өмнө юм идэхгүй байхыг зөвлөе. Прист байдаг.



7 . Агаарын дээд давхарга дахь солиорол
Лос Анжеласт байх энэхүү аварга ''гар'' 274 метрийн өндөрт байрладаг. Эргэлдэнэ. 



8 . Зальт галзуу хулгана
Маш богинохон ч 128км/цагийн хурдтай, энэ хурдаараа 62 метрийн өндөрт гардаг. Таныг ойлгож ч амжаагүй байхад ''галзуу'' мэдрэмжийг төрүүлэх болно.



9 . Японы давхар эргэлдэгч
Японы Нагашима хотод байх энэхүү галзуу хулгана маш этгээд загвартай. Бүхээгт 4 хүн суулгаж дээш доошоо явах замдаа хоолойн дотор орж 360 градус эргэлддэг байна. Хойшоо явахдаа ч 360 эргэлддэг гэнэ.



10. Аймшгийн цамхаг 2
Хамгийн анхны 160км/цаг хүртэл хурдлах чадвартай галзуу хулгана. Харагдаж буй хонгилоор хүмүүсийг дээш огцом гаргаж, буулгана. 



11. Хейдэс 360
112км/цаг хүртэл хурдлах чадвартай дэлхийн хамгийн анхны 360 градус эргэлддэг модон галзуу хулгана. Мэдээж хейдэс гэдэг нэрнээс нь үзэхэд аймшигтай гэдэг нь тодорхой биз дээ. 



12. Илбэдүүлсэн мэт эргэлддэг галзуу хулгана
115км/цагийн хурдтай. Дээш доошоо, урагшаа хойшоо галзуу мэт эргэлдэнэ.



13. Формула Роса
Абу Дабигийн Феррарийн ертөнцөд байх энэхүү галзуу хулгана цагт 239км хурдалдаг амжилтаараа дэлхийд 1-т ордог. 



С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна