Долоо хоног бүр ор, дэрний цагаан хэрэглэлээ сольж, угаах хэрэгтэй

2017/06/29
Бидний биеэр дүүрэн үсний суваг буюу нүх байдаг. Тэдгээр нүх болгон шар үстэй бөгөөд, доороо тослогийн булчирхайтай холбогдсон байдаг аж. Ялангуяа цээж, нүүр, нурууны дээд хэсэгт илүү их оршдог. Тослогийн булчирхай нь себум буюу тослогийг ялгаруулж, тэр нь шар үсний суваг буюу арьсны нүхнүүдээр гадагшилдаг. Нарийхан үсний сувагт эдгээрээс гадна keratinocyte гэгч эсүүд бий.

Үсний сувгийг дүүргэсэн шар үс, тослог, keratinocyte эсүүд нь бөөгнөрснөөр батга үүсэх эхний шат явагдаж байна гэсэн үг. Энэхүү бөөгнөрөл нь ялгарсан тосыг гадагш гарахад саад учруулдаг ба, энэ хугацаанд бөглөрсөн тос, болон эсүүдийн холимог нь Propionibacterium хэмээх бактери үржихэд нөлөөлдөг. Энэ бактери нь өөрөөсөө янз бүрийн бодис, ферментүүдийг үйлдвэрлэснээр үрэвсэл үүсгэгч цагаан эсийг өөртөө татдаг. Бөглөрсөн нүхний хана нурах үед, дотроо байсан бүх тослог, үхэжсэн арьс, нянгуудыг арьс руу цацаж, батга үүсгэдэг ажээ.

 Дэр болон унтлагын ор ийм бактерийг өөртөө татдаг гэнэ. 

2014 онд Британийн хэсэг судлаачид иргэдийн дунд нэгэн сонирхолтой судалгаа явуулсан бөгөөд иргэдийн 56 хувь нь хоёр долоо хоногийн дараа дэр болон дэрний уут, ор дэвсгэрийн даавуугаа сольж, угаадаг байна. Тэгвэл энэ нь бактери үржих хангалттай хугацаа өнгөрч, хэдийнэ хүний арьс, нүүрийг бохиртуулчихсан байдаг гэж эмч зөвлөж байна.

Та юу хийх ёстой вэ?

Долоо хоног бүр дэрний уутаа сольж, угааж байх хэрэгтэй. Боломж олдвол ойр ойрхон сольж угаавал бүр ч сайн. Унтахын өмнө нүүрээ цэвэрлэж хэвшвэл батга болон бусад арьсны өвчнөөс сэргийлнэ. Муур, нохой зэрэг тэжээмэл амьтдыг дэрнээсээ хол байлгах хэрэгтэй.

Учир нь муур нохой зэрэг тэжээмэл амьтад бас тослогийн булчирхайтай, мөн бактери тээж явдаг. Эдгээр бактери нь таны бие рүү нүд, хамар, амаар дамжиж өвчин тараадаг болохыг сануулъя.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна