​Гал сөнөөгч Б.Амгаланболд өргөө цагаан гэртэй боллоо

2017/06/29
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч Б.Амгаланболд өргөө цагаан гэрээ хүлээж авлаа. Иргэдээ гамшиг ослоос авран хамгаалах ажилтай түүний орон гэр 6 дугаар сарын эхээр галд өртөж шатсан юм.

Онцгой байдлын хэлтсийн хамт олон санаачлага гарган Улаан загалмайн нийгэмлэгт хандсанаар тус байгууллагаас өнөөдрийн билэгт сайн өдөр гэр хүлээлгэн өглөө. Б.Амгаланболд өргөө цагаан гэрээ хүлээж авахдаа аав ээж, ах дүү, нутгийн захиргааны байгууллага, хамт олноо урьсан байна.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэл, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон тус бүрдээ мялааж, түүний гэр бүлд эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөв.





Сүхбаатар дүүргийн Засан даргын Тамгын газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна