Тайландын эрдэмтэд аварга том жаран хөлт олжээ

2017/06/29
Зүүн өмнөд Азийн нутаг дэвсгэр дээрээс дэлхийн хамгийн анхны газар уснаа алинд нь ч амьдрах чадвартай 23 см хүртэл өсдөг аварга том жаран хөлтийн шинэ төрлийн олж илрүүлжээ.

National Geographic-ийн шавж судлаач Жорж Бекалони Тайландад бал сараа тэмдэглэхээр ирээд анх аварга жаран хөлтийг олж харсан байна. Тэрбээр хүрхрээний ойр орших чулуунуудыг доод талыг үзэж явсан бөгөөд аварга шавжийг тэндээс анх олжээ. Аварга шавжийг ийнхүү cataraca буюу хүрхрээ хэмээн нэрлэсэн байна. 
Аварга жаран хөлт шавжаар хооллодог махан идэштэн бөгөөд  усанд амьдардаг сээр нуруугүйтэн амьтдыг агнаж, ихэвчлэн усан доор амьдардаг байна. 

Түүний хазалт хүнийг алах, эсвэл удаан үргэлжлэх өвдөлт авчрахгүй ч хазуулсан газар хэд хоногоор шатаж байгаа мэт өвдөх, улайх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. 
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна