БНСУ-ын Дэд Прокурорын албанаас Big Bang хамтлагийн гишүүн T.O.P-д 10 сарын хорих ял өгч, 2 жилийн тэнсэн өгчээ. Нэг үгээр хэлбэл T.O.P хоёр жилийн хугацаанд прокурорын тушаалыг зөрчихгүй явбал шоронд орохгүй бөгөөд хэрэв энэ хугацаанд хуулийн эсрэг зүйл хийвэл шоронд орох юм.
Тэрбээр энэ талаар: "Би удаан хугацааны турш сэтгэлийн хямралд орсон. Би буруу шийдвэр гаргаж, үүнийгээ эргэж засч чадахгүй алдаа гаргасан. Энэ бүх зүйл ердөө ганцхан долоо хоногийн хугацаанд болж өнгөрлөө. Энэ долоо хоног миний амьдралын хамгийн муу цаг үе байсан бөгөөд би чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлж байна. Иймд би өөрийгөө буруутган ямар ч шийтгэл байсан хүлээж авах болно" гэжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна