​20 настай залуу 52 настай эмэгтэйг хүчирхийлээд эд зүйлийг нь дээрэмджээ

2017/06/30
Дархан хотод төрсөн, 20 настай Б.О нь урьд нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ФМ 104.7 радио байрлах байрны хойно байх под станцын хажууд хохирогч Б.П-гийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтлон, самсунг эс 1 маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн бөгж, бэлэн 12.000 төгрөг зэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн дээрэмдэж 112.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогчийн  хоолойд үзүүртэй зүйл тулган хүч хэрэглэхээр заналхийлэн айлган сүрдүүлж дээрх под станцын ойролцоох жалга руу чирж оруулан хчирхийлсэн хэрэгтээ 6 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

Болсон явдлын тухай хохирогч эмэгтэй шүүхэд мэдүүлэхдээ,  “... 2017 оны 4-р сарын 3-ны өдрийн оройн 22.00 цагт ажлаа тараад Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо руу хойшоо 104.5 радиогийн байрны хажуугаар гэр лүүгээ алхаад под станцын дэргэж явж байтал араас танихгүй эрэгтэй хүн ам дараад хоолой боогоод хүзүүний зүүн шанаанд үзүүртэй зүйл тулгаад нэг  гараараа хэвлийгээр тэврээд “...мөнгө байна уу, утсаа гаргаад ир” гэсэн.

Би  мөнгө алга гэж хэлээд халаасаа уудлан “самсунг эс 1” маркийн ягаан өнгийн гар утсаа байсан 12.000 төгрөгийн хамт гаргаж өгсөн. Тэр залуу “энүүгээр хүн амьтан явахаар орилох юм бол ална шүү” гэхээр “эгч нь хамаг юмаа өгсөн шүү, одоо өгөх юм хоёр бөгж л байна” гэж хэлэхэд бөгжийг маань авсан. Тэгээд өмдөө тайл гэхээр нь би “эгч нь 52 настай, чи бас эмэгтэй хүнээс төрөө биз дээ эгчийгээ явуулчих, эгч нь байдаг юмаа өглөө” гэж хэлээд тавиулах гээд ноцолдоод дийлээгүй.

Тэр залуу намайг “...гичий минь ална шүү, дуугарах юм бол алчихаад явна” гэж хэлээд толгойтой үснээс зулгаагаад “чи юм үзсэн л юм байна ш дээ таван хүүхэдтэй юм чинь, тэр ямар хамаатай юм бэ” гээд зогсож байтал замаар эрэгтэй хүн доошоо уруудаад ирсэн. Би тэр дор нь “амь авраарай миний дүү” гээд хашгирахад хоолойд үзүүртэй зүйл тулгасан залуу “бид хоёр гэр бүлийн хүмүүс яв яв” гэсэн.

Харин ирж байсан  залуу “гэр бүлийн хүмүүс юм чинь өөрсдөө зохиц” гэж хэлсэнээ дараа нь зайтай зогсоод “цагдаа дуудах уу” гэж асуухаар нь би “дууд” гэж хэлэх гэтэл “ална шүү гичий минь орилох юм бол ална шүү” гэж айлгасан. Нөгөө залуу явсаны дараа нуруунаас түлхэж  под станцын ойролцоох жалга руу оруулаад намайг өөрөө өмдөө тайл гэсэн.  Ингэхдээ хүзүүнд үзүүртэй зүйлээ тулгасан хэвээрээ байсан. Би өмдөө тайлахад тэр залуу газар хэвтэж намайг дээрээ гаргаад “...цогиод бай, цогиод бай” гэхээр нь хөдлөөд байж байтал удалгүй дур тавьсан. Тэгээд “цагдаад хэлэх юм бол ална шүү” гээд яваад өгсөн”  хэмээн ярьжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна