Хамгийн царай муутай нохойг шалгаруулжээ

2017/06/30

Өнгөрсөн долоо хоногт, Калифорниа мужид жил бүр зохиогддог "Ертөнцийн үзэшгүй муухай нохой" шалгаруулах тэмцээн болж өнгөрчээ. Энэхүү тэмцээнд Марта нэртэй нохой шалгарсан талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. Нохойн эзэн Ширли Зиндлер 1500 ам.долларын шагнал гардаж, тэжээвэр нохойнхоо хамт Нью-Йоркт болох телевизийн шоуд оролцох эрхээр шагнуулжээ.



"Марта бол гайхалтай хамгаалагч" хэмээн Ширли Зиндлер хэлсэн байна. Марта хэд хэдэн удаа “тулаан”-д орж, мэс засал хийлгэсэн байна.



Тэмцээний шүүгчдэд Мартын гадаад төрх ихэд таалагджээ. Учир нь тэрээр тайзан дээр тайван гэгч гарч ирэн, хэнд ч анхаарлаа хандуулалгүй, ямар ч хүсэл зорилго илэрхийлээгүй байна.



"Ертөнийн хамгийн үзэшгүй муухай нохой"-нуудыг "РИА Новости" фото зургийн хальснаа буулгажээ. 



 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна