Трамп, Путин нар анх удаа уулзана

2017/06/30

АНУ-ын цагаан ордны хэвлэлийн албанаас АНУ-ын ерөнхийлөгч Трамп Их хорийн Хамбургийн дээд уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй анхны уулзалтаа хийнэ хэмээн мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Херберт Макмастер: АНУ-ын бусад оронтой тогтоосон харилцаатай харьцуулахад Америк, Оросын харилцаа ялгаатай зүйл байхгүй юм. Трамп Америк, Оросын харилцаанд оршиж буй асуудлыг зохицуулах, хоёр орны хамтын ажиллагааны салбарыг нээхийг хүсэж байна гэжээ. 

Трамп, Путин нар уулзах үеэр Оросын тал АНУ-ын сонгуульд нөлөөлсөн гэж Америкийн тал заргалдаж байгаа тухай ярилцах уу гэсэн асуултад Херберт Макмастер хариулахдаа: Уулзалтаар ярилцах сэдвийг хараахан эцэслэн шийдээгүй байна гэжээ.

Өнөөдрийн Орос мэдээний агентлаг мэдээлэхдээ: Оросын гадаад харилцааны сайд Лавров 28-нд сэтгүүлчийн асуултад хариулахдаа: Оросын тал Орос, Америкийн удирдагчдын Их хорийн дээд уулзалтын үеэр уулзалт хийхээр бэлтгэж байна. Орос, Америк хоёр орны тэргүүн нар эн тэргүүнд хоёр талын яриа хэлцлийг хэвийн болгох асуудлаар хэлэлцэх болно гэжээ. 
 

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна