6 секундийн бичлэгээ Vine аппликейшнд байршуулан дуучин болох гараагаа эхэлсэн түүнийг Жастин Биберээс ч илүү алдартай од болж чадна хэмээн урлаг судлаачид дүгнээд байгаа. Тэгвэл Шоны тухай зарим сонирхолтой мэдээллүүдийг хүргэе.
 
	- Тэр одоо 18 настай. 1998 оны Наймдугаар сарын 8-нд Канадийн Торонто хотод төрсөн.
 
 
	- Түүний ээж, Карен Англи гаралтай , харин аав Мануэл Португали гаралтай байна.
 
	- Ахлах сургуульд байхдаа хоккей, хөлбөмбөг тоглох дуртай байсан.
 
	- Тэр гитар, төгөлдөр хуур маш сайн тоглож чаддаг.
 
 
	- Vine аппликейшнд бичлэгээ байршуулж эхэлснээс хойш нэг сарын дараа гэхэд л тэрээр сая сая шүтэн бишрэгч, дагагчидтай болж чадсан.
 
 
	- 2014 онд менежер Эндрью Гертлер, Зигги нарын хараанд өртөж анхны гэрээгээ ‘’Айленд Рекордс’’  студитэй байгуулж байжээ.
 
	- Хэрвээ дуучин болоогүй байсан бол Шон жүжигчин болох байсан.
 
	- 2014 онд анхны бие даасан уран бүтээл болох ‘’ The life of the Party’’ хэмээх дуугаа цацсан нь маш том хит болж чадсан.
 
	- Биллбоардын хит 100 дуунуудын эхний 25-д багтаж чадсан хамгийн анхны 15 настай  хүүгийн дуу болсон.
 
	- Шон 13 настайдаа анх Youtube -ийн бичлэг үзэн гитар тоглохыг сурсан.
 
	- Түүний анхны концерт 2013 оны аравдугаар сарын 26-нд болсон.Тэр одоо болтол эцэг эх, мөн өөрийн 11 настай дүү Элияагийн хамт амьдардаг.
 
 
	- Тэр гурван өөр хэлээр ярьж чаддаг. Англи, Испани, Франц.
 
 
	- Түүний хамгийн дуртай өнгө нь ногоон.
 
 
 
 
	- Тэр үргэлж дасгал хөдөлгөөн хийдэг. Үүндээ ч маш дуртай гэнэ.
 
	- Тэр сэлэх дуртай, гэвч гүнзгий уснаас айдаг.
 
 
	- Тэр бялуу, шарсан өндөг, алмонд самар, шоколадтай жигнэмэг идэх дуртай. Улаан лоолийг үзэн яддаг.
 
 
 
 
	- Тэр Эд Шеран, Жастин Бибер болон Эминэм нартай хамтран уран бүтээл хийхийг хүсдэг.
 
 
 
 
	- Тэр аяллын автобусанд тансаг зочид буудлаас илүү тухтай унтаж чаддаг хэмээн өгүүлсэн.
 
	- ‘’Time’’ сэтгүүл түүнийг 2014 оны хамгийн нөлөө бүхий өсвөр насныханы жагсаалтад оруулсан.
 
	- 2015 оны дөрөвдүгээр сарын 19-нд тэр твиттертээ гурван сая дагачидтай болсон.  Харин 2015 оны тавдугаар сарын 12-нд инстаграмм хуудсандаа гурван сая дагагчидтай болсон байна.
 
 
	- Тайзан дээр гарахын өмнө Шон үргэлж угаалгын өрөө ордог.
 
 
	- Түүний албан ёсны инстаграмм хаяг нь @shawnmendes .
 
 
С.Тэргэл
                   
        
Сэтгэгдэл бичигдээгүй байна