Невадагийн үзэсгэлэн гоо: Оргилсон булаг

2017/06/30
Невадагийн хар хадны цөлийн хэсэгхэн газар нуугдах мэт орших The Fly Ranch Geyser нэртэй оргилсон булаг бол Невадагийн бахархал болсон байгалийн үзэсгэлэнт газар юм .

3 метр хүртэл өндөрт оргилдог булагийг 1900 оны үед хүний гараар бүтээсэн байна. Анх хадыг өрөмдсөн ажилчид халуун ус дээшээ оргилж эхлэхэд усыг зогсоохыг оролдсон боловч бүтэлгүйтсэнээр одоогийн үзэсгэлэнт газар үүсэх эхлэлийг тавьжээ. 



Халуун ус галт уулын дэлбэрэлт мэт оргилон гарсаар 1964 онд хадны гадна тал улаан ногоон өнгөтэй болж, одоогийн төрхөндөө оржээ.



Энэхүү байгалийн үзэсгэлэнт газар хувь хүний хаалттай аралд оршдог тул Невадагийн оршин суугчдад хүртэл үзэсгэлэнт гейзерийг холоос л харах завшаан тохиодог гэнэ.



Хувийн арлыг эзэмшигчид цөөн тохиолдолд урьдчилж захиалга өгөн, төлбөрөө төлсөн жуулчдад гейзерийг ойроос үзүүлдэг ажээ.





С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна