Улаанбаатарт 32-34 хэм дулаан

2017/07/01
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

Салхи баруун  аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Дуу цахилгааны өмнө  салхи түр зуур ширүүснэ.  Алтайн уулархаг нутгаар 20-25 градус,  Хангай, Хөвсгөлийн   улархаг нутгаар 24-29 градус, говь талын нутаг, орхон Сэлэнгийн сав нутгаар 34-39 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. оройдоо түр зуурын бороо орно.  Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 32-34 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна