Жюд Ло залуу Дамблдорын дүрд тоглох уу?

2017/07/01
Гайхамшигт амьтад киноны үргэлжлэл хоёрдугаар анги 2018 оны арван нэгдүгээр сарын 18-нд гарахаар товлогдсон. Харри Поттер ид шидийн Хогвартс сургуульд суралцаж, адал явдалтай учрахаас 70 жилийн өмнөх үйл явдлыг харуулах тус кинонд 44 настай Англи жүжигчин Альбус Дамблдорын залуу насны дүрийг бүтээхээр болсон байна. 



Жүжигчин Эдди Рэемэн болон Жонни Депп нар тус киноны нэгдүгээр ангид бүтээсэн дүрээ хоёрдугаар ангид нь ч мөн бүтээх ажээ.



Гайхамшигт амьтад кинонд Английн шидтэн Ньют Скамандер АНУ-аар аялан шидэт амьтдын ул мөрийг хайн, тэднийг судлах замдаа учир битүүлэг, хорон зүйлсийн учрыг тайлж, итгэмээргүй адал явдлуудтай учирдаг байна. 



Харри Поттер киног шүтэн бишрэгчдийн хамгийн хайртай дүрүүдийн нэг бол яах аргагүй Хогвартс сургуулийн захирал Альбус Дамблдор билээ. Жюд Лог түүний залуу насны дүрийг тун чадварлаг бүтээж амилуулж чадна хэмээн найдах л үлдлээ.


С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна