Баабар: Миний зургийг тавиад л шаадаг болж

2017/07/02
“Хятад визтэй болох гэж байна. Хятадаар айлгадаг  Х.Баттулгаас болж байна. Х.Баттулгыг сонговол  лангуу хоосорно, хүнс барааны үнэ галзуурна. 90 он эргэж ирнэ гэсэн” нийтлэлч Баабарын зурагтай постер фэйсбүүк сүлжээнд олон мянган удаа шэйрлэгджээ. Үүнээс улбаалан иргэд олон нийтийн дунд хятад улс визтэй болж магадгүй нь гэсэн төөрөгдөл үүсээд байгаа юм.

Тэгвэл эл үгийг нийтлэлч Баабар хэлээгүй гэдгээ твиттерт жиргэжээ. Тэрбээр энэ талаар “Ингэж гүтгэж болохгүй ээ. Миний зургийг тавиад л шаадаг болж. Виз би мэддэг болж байна уу. Гүтгэлэг хэтэрвэл эзэнтэй нь шүүхдэнэ шүү”  хэмээн бухимдаад авсан байна.




Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна