Бидний хэрэглэж буй тоо эрт дээр үеэс хэрхэн хувирч өөрчлөгдсөн бэ?

2017/07/04
Тоог яаж дүрслэх нь түүхийн туршид тухайн улс үндэстнээсээ хамаарч ялгаатай байж ирсэн. Өдгөө дэлхий даяар араб тоог стандарт болгон хэрэглэдэг. Гэхдээ он тоололтой холбоотой тоог ром тоогоор дүрслэх нь бий. Монголд ч өөрийн гэсэн тоог дүрслэх уламжлалт тэмдэглэгээ оршино. Үүнээс гадна Зүүн Азийн орнуудад дэлгэрсэн ханз үсгэнд өөрийн гэсэн аргаар тоог тэмдэглэдэг.
Тэгвэл бидний өдөр тутамдаа хэрэглэдэг тоо эрт дээр үеэс хэрхэн хувьсан өөрчлөгдөж ирсэн бэ?

 
Эрт дээр үед хамгийн анх тоог илэрхийлэх оролдлого нэг иймэрхүү байжээ.

Сумерианчууд өөр өөр тэмдэгтээр өөр утга бүхий тоонуудыг илэрхийлдэг байсан байна.



Та эндээс 1 2 3 6 9 гэсэн тоонуудыг сайн таних боловч бусад нь одоогийн бид нар хэрэглэдэг тооноос маш ялгаатай харагдаж байна.

Эхний хэдэн тоонуудын өнцөг тэдний илэрхийлж буй утгатай тэнцүү.



Гэтэл хүмүүс 4-ийн тооны нэг мөчийг богиносгож нөгөө мөч дээр нэмдэг болов. Гэхдээ ингэснээр буруу утгыг илтгэж байв.



Энэ өөрчлөлт улам буруу утга илэрхийлэх боловч үүнээс хойш өнцөгийн тоо үнэхээр хамаагүй болжээ.

Одоо бусад тоонуудыг харцгаая:

Үүнийг ойлгохын тулд та үл үзэгдэх шугамыг харах хэрэгтэй.

Шугаман доорх дугуй нь атгасан гартай ижилхэн учир 5-ын тоог илэрхийлнэ.

Нээгдсэн гар тооны утгыг 2 нугалдаг учир шугаман дээрх дугуй аравтай тэнцэнэ.
Таваас долоо хүртэл дугуйн дээр зураас нэмэх маягаар явна.

Араваас найм хүртэл явахдаа доошоо харсан зураасуудыг хасна.
Цаг хугацааны аясаар наймын тооны доод тал холбогдож бичихэд амар болжээ.
 Харин дугуй тоо тэгийг илэрхийлэх болсон боловч аравын тоонд хамт бичигдэх болов

 
Гэхдээ 5 болон 7  ийн тоонд юу тохиолдов ?


Энэ бол зураас.
Энэ хоёр тоонд зураас маш чухал байсан учир тэд зураастайгаа хамт бичигдэн улмаар доошилж эхлэв. Гэхдээ энэ нь тоог бичихэд шаардлагатай зураасын тоог нэмэгдүүлж байсан учир маш хурдан өөрчлөгдөв.
С.Тэргэл



 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна