Дэлхийн тайлагдашгүй нууцуудын нэг болох "Араратын нууц"

2017/07/04
1949 онд АНУ-ын BBC-гийн нисдэг тэрэг дээрээс авсан нэгэн хар цагаан гэрэл зураг дээрээс Араратын аномал-ийг хүрээлсэн газар нутгийг нээжээ. Зураг дээр Арарат уулын оройгоос ердөө 800 метрийн доор орших цасанд хучигдсан энгэр дээр ер бусын нэгэн объект байгаа нь буусан байна.

Судлаачдын дунд байсан олон Христийн шашинтнууд энэхүү сонин объектийг “Библи”д өгүүлснээр Арарат уулан дээр тогтсон Ноа-гийн усан онгоц гэж таамаглажээ. Библи дээр Ноагийн хөлөг онгоцыг Араратын уулс дээр тогтсон гэж олон тоон дээр бичсэн байдаг учраас яг хаана нь, аль хэсэгт нь байдаг нь асуулт хэвээр байсан юм. Ихэнхи талбайг нь уулс эзэлдэг Дорнод Турк болон Хойд Армяны хамгийн өндөр ноён оргил нь Арарат уул юм. Мөн энэ нь Армяны уулархаг бүсийн хамгийн өндөр уул ажээ. 
 
Холбоотой Зураг

Арарат уулын налуу нь дугариг хэлбэртэй бөгөөд цас мөсөөр хучигдсан өргөн талбайг хамардаг. Энэхүү олдвор нь өнөөг хүртэл АНУ-ын эрх баригчдын сонирхлыг татсаар байдаг ажээ. Маш олон тооны байлдааны болон судалгааны нисдэг тэрэг, нисэх онгоцийг тийш элгээж, зургийг нь дарсан байдаг. Энэхүү олдворын талаар олон нийтийн бодлыг интернетээс олж харж болно. Энэхүү объект нь үнэхээр уртаашаа 1000 метр, өргөөшөө 150 метр хэмжээтэй аварга том завьтай төстэй харагддаг нь Библи-д гардаг Ноа-гийн хөлөц онгоцны тодорхойлолттой таардаг. 
 
the secret of ararat зурган илэрцүүд

Томоор харахад энэхүү артефакт нь хүний гараар бүтсэн зүйл шиг харагддаг бөгөөд АНУ-ын эрх баригчид энэхүү зүйлийн талаар мэдээллийг яагаад олон нийтэд задлахгүй байгаа нь өнөөдрийг хүртэл нууц хэвээр байна. Магадгүй тэд энэхүү зүйлийн нууцыг тайлахын тулд эхлээд ер бусын шуугиантай дуу чимээ гаргадаг харийн гэмээр хачирхалтай үзэгдлийн талаар нууцыг эхлээд нийтэд задлах ёстой байж мэдэх юм.
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна