С.Эрдэнэтуул тойрогтоо ажиллаж, Гачуурт голын гүүр хүртэлх 5 км замыг засаж янзлахаар боллоо

2017/07/05
НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар хотын менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20, 23-р хороонд очиж ажиллалаа.



Тэд энэ үеэр тус хорооны дахин төлөвлөгөөнд оруулах шаардлагатай 23-р хорооны 10 байр, 20-р хорооны зам засвар болон иргэдэд тулгамдаж буй бусад асуудлуудтай газар дээр нь очиж танилцжээ.

Үүнээс 23-р хорооны Горхиноос дээш 800 м зам, 20-р хорооны ''Ундраа'' дэлгүүрээс Гачуурт голын гүүр хүртэлх 5 км замыг засварлаж янзлахаар болж, иргэдэд тулгамдаж байгаа газар болон бусад асуудлуудын талаар харъяа газруудад мэдэгдэн хамтарч ажиллахаа мэдэгдлээ. 




 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна