Шуурхай мэдээ: ​Ард түмний онц зөвлөлийн тэргүүн С.Батчулуун баривчлагдлаа

2017/07/07
Ард түмний онц зөвлөл (АТОЗ)-ийн тэргүүн С.Батчулууныг хууль хяналтынхан баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын арын байранд байр түрээслэн авч, мөнгө тараалт зохион байгуулж буйг тэрбээр илрүүлжээ. Улмаар Х.Нямбаатартай халз тулахад, Х.Нямбаатар "УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэнд халдаад байна" гэсэн үндэслэлээр цагдаа дуудан, өнөөдөр 19.00 цагийн орчимд түүнийг баривчлуулжээ.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна