Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны санал хураалтын дүнг нэгтгэхэд нэг хэсгийн хорооны мэдээ дутуу байна.
Өнөө өглөөний 9:40 минутын байдлаар Ховд аймгийн Үенч сумын Улиаст баг буюу 1182 дугаар хэсэг, гадаад дахь иргэдийн зарим нэг санал хураалтын дүн Сонгуулийн Ерөнхий хороонд ирээгүй байсан. Одоогийн байдлаар Ховд аймгийн дээрх хэсгийн хороо мэдээгээ ирүүлсэн байна.
Ингэснээр гадаад дахь иргэдийн зарим санал хураалтын дүнг СЕХ хүлээж байна. Тэдгээр битүүмжлэл бүхий саналын хуудас зөөвөрлөсөн онгоц 22-23 цагийн үед Улаанбаатарт газардана. Үүгээр нийт 1984 санал авах байруудаас СЕХ мэдээгээ авч дуусах ба санал хураалтын эцсийн дүн гарах юм.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна