Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн урьдчилсан дүнгээр ялалт байгуулаад буй АН-ын нэр дэвшигч Х.Баттулгыг хүлээн авч уулзжээ. Ерөнхийлөгч энэ талаар твиттер хуудастаа "Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх. Энэ талаар УИХ-ын даргатай ярилцав. Долдугаар сарын 10 буюу нөгөөдөр. Ёслолын бэлтгэлийг шуурхай хангах" хэмээн жиргэсэн байна.
Үүнээс үзвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга М.Энхболдтой ярилцаж, шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг ирэх даваа гарагт зохион байгуулахыг хүссэн бололтой.
Сэтгэгдэл бичигдээгүй байна