УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх бүсгүйн эгч эд мөрийн баримтуудаа аваад ''зугтаж'' явна

2017/07/09
Д.Гантулгын орооцолдсон хүчингийн хэрэг даамжирч, тус хэргийн цорын ганц гэрч гэгдэх иргэн Ц буюу Б.Цэрмаа цахим хуудсуудаар мэдэгдэл хийж, хариуд нь хүчиндүүлсэн гэх бүсгүйн эгч Ч.Саранзаяа үнэнийг дэлгэсэн тухай бид мэдээлсэн.

Тэрбээр хэлэхдээ ‘’Миний дүүгийн хүчиндүүлсэн хэргийг сонгуулийн шоу хэмээн үзэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд сонгууль дууссаны дараа ч би тэмцэнэ. Хэдэн хоног, сар, жил болсон хамаагүй, шударга үнэний төлөө явах болно’’ хэмээсэн билээ.

Түүний хэлж байгаачлан, Ч.Саранзаяагийн цахим хуудас уруу удаа дараа халдаж, хаах гэж оролдон, түүнд байгаа баримтуудыг устгах гэсэн оролдлогууд ихээр гарч байгаа аж. Ийнхүү тэрбээр өөрт байгаа баримтуудаа аваад баяр наадмын амралтаараа хотоос хол газар амарч/зугтаж яваа зургаа өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

‘’Чоно борооноор гэж янз бүрийн юм араар хийх л байх. Баяр наадмаар муу үг яриад яахав гэж бодож байна. Одоо тэгээд гүтгэлгээ хийвэл хийж л байг дээ. Тэртэй тэргүй энэ хэрэг үнэн мөнөөрөө шийдэгдэнэ’’ гэсэн байлаа.

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна