Долдугаар сард халуун ус хязгаарлах хуваарь

2017/07/09
УБ Дулаан сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбогдон Нийслэлийн иргэдийн халуун усыг зуны цагт 7-14 хоног тасладаг билээ.

Энэ жилийн хувьд халуун усыг олон хоногоор таслахгүй хэмээн Нийслэлийн захиргаанаас амласан бөгөөд хамгийн ихдээ 7 хоногоор таслах ажээ.

Энэ долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд Оргил Рашаан сувилал, Төв цэнгэлдэх, 120 мянгат, Жаргалан, Нархан хотхон, Баянмонгол, Олимп хороолол, Шинэ Монгол сургууль, 13-р хороолол ДДТ-26,27-оос хангагддаг хэрэглэгчдийн ;


Долдугаар сарын 24-28-ны өдрүүдэд УБ Палас, 10-р хороолол, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчмын хэрэглэгчдийн ;


Долдугаар сарын 31-ээс наймдугаар сарын 4-нийг хүртэл Цирк, 31-р сургууль, Үзэсгэлэн худалдаа, Япон ЭСЯам, ''Шүрэн'' зочид буудал, Шинэ үе сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, 13-р хороолол ДДТ – 24,25-аас хангагддаг хэрэглэгчид болон Сансар 12, 15-р хороолол орчмын айлуудын халуун усыг 5 хоногын хугацаатайгаар  тус тус таслах ажээ.

С.Тэргэл 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна